М.Энхсайхан: Өөдрөгөөр төсөөлье энэ жил өнгөрсөн хорвоо болсон
2015/06/25
Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Монгол улсын сайд М.Энхсайхан өөрийн байр сууриа "Үндэсний шуудан" сонинд ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ.
Тэрбээр : "Засгийн газар ТТ төслийг УИХ-д өргөн бариад 60 гаруй хоноод татан авч байна. Уул нь УИХ дээр хоёр долоо хоногт авч хэлэлцэнэ гэж анх татан авч билээ. УИХ дээр Ажлын хэсэг байгуулагдсан боловч алга дарам албан дүгнэлт ч гарсангүй. Дарга нар нь зөвхөн ганц, хоёр хэвлэлийн бага хурал хийснээс цаашгүй. Засгийн газар төслөө татан авснаар УИХ-ын ажлын хэсэг "ажилгүй" боллоо. Тэдэнд төрийн биш улс төрийн л ажил үлдсэн. Татан авсан төслийнхөө оронд Засгийн газар УИХ-ын удирдлага дээр намуудын дарга нар хоорондоо "тохирсон" гэх тайлбартай, УИХ-ын тогтоолын шинэ төсөл өргөн барихаар болов. Ингэлээ гээд төсөл хэрэгжих магадлал УИХ-аас хамаарсан хэвээр байгаа. Яахав үзээд алдаг гэж л бодож байна.Засгийн газар өмнө барьсан төслөө татахаас гадна УИХ-ын шийдвэрийн шинэ төсөл өргөн барихаар болж байгаа. Үндсэн санаа нь Тавантолгойд байгаа нийт наймаан лицензийн талбайг хамруулсан бодлогын чиглэл тогтоосон, бүх чиглэлд төмөр зам барихдаа 51 хувийг нь “Монгол төмөр зам” компани эзэмшиж байх утгатай. Түүнийгээ УИХ-ын даргын зөвлөл дээр намуудын дарга нартай тохирсон хувилбар гэж байгаа. С.Баярцогт, Р.Жигжид сайд тохиролцсон гэсэн. Надтай бол нэг ч уулзаагүй. Ажил нь явж байвал би хошуу дүрээд яахав гэж бодож байна. Өөдрөгөөр төсөөлье гэхэд энэ жил өнгөрсөн хорвоо болсон. Нар буцлаа, барилгын ажил дууссан. “Эрдэнэс ТТ” компанийн өр дундрахгүй. Үр дүнд нь улс маань өрөө даахгүй хямрах байх даа” гэсэн байна.
Зочин · 2015/06/25
Чи хэн бэ гэдэг нь танигдсан. ЭТТ ажилчид та нарын амласаэн 21000 г чинь төлөөд л өдөр шөнөгүй ажиллаж байна. Санаа зоволтгүй бид бараг дараад дуусан байна. Монголын ард отүмний өмчийг өвөг дээдэстэйгээ хувааж идэх төлөвлөгөө чинь талаар болсон. Монголын ард түмэн юм ойлгохо битгтий басамжил Зайл чи монгол орноос!
Зочин · 2015/06/25
Хар махан толгой минь далд орооч ичээч чи яасан цуслаж хандаггүй ******** вэ Урд хойд авгай нараа өөрсдөө тэжээгээч битгий ард түмний хөрөнгө цуслаад бай хүүрнүүдээ
Зочин · 2015/06/25
Хар махан толгой минь далд орооч ичээч чи яасан цуслаж хандаггүй ******** вэ Урд хойд авгай нараа өөрсдөө тэжээгээч битгий ард түмний хөрөнгө цуслаад бай хүүрнүүдээ
Зочин · 2015/06/25
Хар махан толгой минь далд орооч ичээч чи яасан цуслаж хандаггүй ******** вэ Урд хойд авгай нараа өөрсдөө тэжээгээч битгий ард түмний хөрөнгө цуслаад бай хүүрнүүдээ
Зочин · 2015/06/25
Enksaikhan chi luivar hiij bolohgui. Bolohgui yum bolohgui l bdiin.
Зочин · 2015/06/25
ДААНЧ ДЭЭ. УЛС ОРНОО СҮЙРҮҮЛЖ БАЙНА.ЭНЭ УЛС ТӨР ХИЙЖ УЛС ТӨР ХИЙДЭГ УЛСИЙГ БУРХАН ХАРААХ БАЙХ.
Зочин · 2015/06/25
чи хэн бэ гэдэг чинь танигдсан,юу ч яариад нэмэргүй,
Зочин · 2015/06/25
Tani tolgoig ashiglaad uuriig chine tsaas shig bazaad hayachih laa daa