Сүүлийн жилүүдэд сайн эхнэрийн үүрэг гүйцэтгэн урлагийн ямар нэг үйл ажиллагаанаас хөндийрсөн шар хэвлэлийн баатар бол яах арга үгүй топ модель С.Пүрэвсүрэн билээ.

Топ гэхээсээ илүү кино жүжигчнээр ажиллах болсон тэрээр хамгийн сүүлд "Ларьдма" кинонд тоглон бас ч үгүй СТА хэмээх цол тэмдэгийн эзэн болсон. Харин шинэ хайр дурлал, шинэ хүүхэдтэй болсноор энэ салбараа түр орхиод байсан.

Тэгвэл Пүүжээ дэлгэцнээ дахин эргэн ирэхээр шийдсэн бололтой тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Урьд нь төрөөд л ажилдаа орохгүй бол ямар нэг зүйлээс хоцрох гээд байгаа юм шиг санагддаг байлаа. Харин одоо хүүхдүүдийнхээ өсөлт бойжилт, эрүүл мэндэд анхаарч гэртээ суух юу юунаас чухал үнэтэй гэдгийг ойлгосон. Нэг жил гэртээ суух сайхан байлаа. Харин одоо ажилдаа ханцуй шамлан орно оо" хэмээн бичжээ.

Түүнчлэн жүжигчин Хүрлээ зэрэг уран бүтээлчидтэй хамт авахуулсан зургуудаа оруулсныг харахад шинэ кинонд тоглож байгаа нь дамжиггүй бололтой.