Өчигдөр шөнө 03:49 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 80 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 8х4 хэмжээтэй байшингийн баруун талын хэсэгт 3х4 хэмжээтэй өрөө, эд хогшил, дээврийн хамт шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт 62 настай, эмэгтэй өртөж нас барсан байсныг цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, мөн иргэн 25 настай, эрэгтэйн зүүн хөлийн шилбэ орчим түлэгдсэн байсныг ЯТТТ-ийн 103-ын эмчид тус тус хүлээлгэж өгсөн байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.