Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг үзэгч түмэн хүндэлдэг. Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа. 

Түүний авьяас билиг, нөр их хөдөлмөрийг нь үнэлэн "МУГЖ" цол тэмдгээр шагнах тушаал гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр гавьяатаа ийнхүү гардан авчээ. Түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.