“Ийм нэгэн дурлал”, “Сая километр”, “Луйварын хот”, “Франц үнсэлт” зэрэг уран сайхны киноны гол дүр, “Юндэн Гөөгөө” дууны клипний дүр төрхөөрөө олны танил болсон жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэг бид андахгүй.

Мөн түүнийг “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн нөхөр байсан гэдгээр нь илүүтэй таних биз. Урлагийн сайхан хосуудын тоог нэгээр нэмлээ гэх таатай мэдээг дуулгаж байсан хосууд өдгөө тус тусын амьдралын зөм мөрөө хөөсөн. 

Жүжигчин Бэкэ өөрийн инстаграмдаа "шинэ амраг"-тайгаа авахуулсан зургаа тавьж олонд цацлаа. Жүжигчин залуугийн шинэхэн амраг нь фото модель Б.Энэрэл тодроод авсан билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр нэгэн эмэгтэйтэй нууцаар хуримласан байж болзошгүй хэмээн цахим хуудсаар шуугиан дэгдээсэн. Харин хурим хийж буй гэрэл зургийн учиг тайлагдлаа. Нэгэн хамтлагийн дууны клипэнд тогложээ. 
 

Д.Ана