Монголчууд Холливудын тулаант киноны од Стивен Сигал гэдэг хүргэнтэй болоод багагүй хугацаа өнгөрч байна. Одоогоос бараг арваад жилийн өмнө  Чингис хааны тухай кино хийхээр Монголд сүр дуулиантай зочлоод буцсан Холливудын жүжигчин  Г.Эрдэнэтуяа хэмээх Монгол бүсгүйг өөрийн нарийн бичгээр ажиллуулна хэмээн дагуулж явж байсан түүхтэй. Стивен Сигал тун удалгүй мөнөөх Монгол бүсгүйтэй хамтын амьдралаа эхлүүлж, хүүтэй болсон. Тэрбээр хүүдээ Kun-zang Seagal хэмээх нэр хайрласан бөгөөд  энэ нэрийг Монголчилбол Төгсбаясгалант хэмээх утгатай гэнэ.  Стивен Сигалынд монгол найзууд нь байнга орж гардаг гэлцэх юм билээ. Тэдний нэг нь найруулагч Эрдэнэбулган, “Оюуны Ундраа”-гийн Отгонбаяр, найруулагч Сэвжидийн Сүхбаатарын гэр бүлийнхэн гэргийтэй нь зүү орох зайгүй найзууд гэнэ. 

Тэгвэл саяхан манай драмын театрын жүжигчин олноо өндөр жүжигчин хэмээн хүндлэгддэг М.Түвшинхүү тэднийхээр зочилжээ. 

Д.Ана