Сүүлийн үед цахим ертөнцөөр “Монгол” гэсэн юм бүхэнд татагдан дурладаг Америк залуугийн тухай мэдээлэл цацагдаж олныг ихэд татах болсон. Түүнийг  Дастин Трилл Ноэль гэдэг. Тэрбээр дуу хөгжим, түүх, монгол үндэсний хувцас, хөөмий, монгол хэл гээд энэ залууд Монголын талаар сонирхохгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. 

Америкийн нэгдсэн улсын Луизиана мужид амьдардаг 23 настай оюутан залуу маань Вашингтон хотод суугаа монголчуудтай хамтдаа наадам тэмдэглэжээ. Үүндээ тэрбээр сэтгэл их өндөр байгаа бөгөөд "Би барилдсан" хэмээн цахим найзууддаа дуулгаж наадмын зургаа нийтлэв.

Д.Ана