Дуу болгон нь хит болж сонсогчдоос өндөр үнэлгээ авдаг хамтлаг бол "Freezone". Урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг нэмж яваа залуус маань аав, ээжийн тухай дуугаар уран бүтээлийн сангаа илүүтэй арвижуулсан. 

Хамтлагийн залуус хамтдаа дуулсан мөн ганцаараа бие даан дуулсан уран бүтэээлээ хослуулан хүргэх болсон билээ. Энэ нь хамтлагийн бүтээлийг үргэлжлүүлж буй томоохон илэрхийлэл хэмээн тэд хэлдэг. Тэгвэл тус хамтлагийн дуучин Э.Энхтөр өөрийн бие даасан шинэхэн уран бүтээлээ гаргаж олон нийтийн хүртээл болголоо. 

Уг бүтээл нь нэрт яруу найрагч Р.Чойномын дурсгалд зориулан гаргасан гэдгээрээ онцлог болжээ. Дууны үгийг тэртээх 1984 онд Г.Гэсэр Чойномыг таалал төгссөнөөс хойш таван жилийн дараа амилуулан бичсэн байна. 

Энэхүү дууг Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбын Шарав ихэд өндрөөр үнэлсэн гэнэ.

 Ингээд та бүхэндээ дуучин Э.Энхтөрийн Р.Чойномд дууг толилуулж байна.

 

Д.Ана