Ч.Сайханбилэг сайд аа цаг алдаад байна шүү
2015/08/24
Эдийн засгийн өсөлт өнгөрсөн долдугаар сарын байдлаар гурван хувьд хүрч, сүүлийн долоон жилд байгаагүй хамгийн муу өсөлттэй байв. Ийм үед УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газрын зургаан гишүүнийг чөлөөлсөн ч орных нь сайдуудыг томилж чадахгүй зүдэрч байна.
Өөрөөр хэлбэл наймдугаар сар гарснаас хойш улс төрийн амьдралд сандал ширээний хэрүүл тасрахгүй байна. Энэ жил гантай байсан болохоор өвөлд өмнөх жилүүдээс илүү сайн бэлтгэх гээд ажил бишгүй л их байгаа. Ийм үед сайд нарынхаа асуудлыг шийдэж чадахгүй, маргалдсаар хоног хугацаа алдлаа гэж шүүмжлэх хүмүүс олон байна. УИХ-ын олонхийг бүрдүүлж байгаа нам, эвслийн бүлгүүд Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж байгаа юм шиг санагдах шиг. Уг нь бол зургаан сайдын асуудлыг Ч.Сайханбилэг УИХ руу оруулж ирээд батлуулах л асуудал шүү дээ. Үүнийг нүд ирмэхийн зуур л хийнэ. Нэг ёсондоо Ч.Сайханбилэг хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ өөрөө мэдэх ёстой. Үндсэн хуулийн үзэл санаа нь ч тэр. Сайдын суудлыг хэнтэй ч хуваалцахгүй оруулж ирэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Даанч тэр үүнийгээ хийж чадахгүй байна. Ингэж улсын ажлыг хорлож болохгүй гэдгээ ойлгомоор юм даа.
Бичин жилийн хүнд өвөл болон эдийн засгийн хүндрэлийг яаж даван туулах талаар ярих байтал өөрсдийнхөө хийсэн хэргийг өршөөх хууль батлах гээд ээлжит бус чуулган зарлаад байж байна шүү дээ. Ёстой л төр засгийн дампуурал гэж үүнийг хэлдэг байх. Ч.Сайханбилэгт Өршөөлийн хуулийг газар авахуулалгүй татаад авах боломж байсан. Өөрийнх нь оруулсан хуулийн төсөл дээр илт хуйвалдаан явуулаад авлигачдыг өршөөх, өөгшүүлэх, цаашид Монголын төр авлигачдын өмнө гар өргөн бууж өгөх хувилбар руу орж байхад өргөн мэдүүлсэн хуулийнхаа төслийг татаад авчих ёстой байсан. Ингэлгүйгээр ёс бус хямрал, завхарлыг газар авахууллаа. Зургаахан сайдын нэр оруулж ирэх чадваргүй юм бол Ерөнхий сайдын ажлаа өгсөн нь дээр. Монгол Улсын Ерөнхий сайд дааж давшгүй хүнд ачааг сэтгэлийн эр зориг, тархины багтаамж хоёроороо давж үүрч гардаг албан тушаал шүү дээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Хэсэг бүлэг авлигачдын эрх ашиг төрийн толгой ард түмний дээр суулаа. Ийм байж болохгүй. Тиймээс Ч.Сайханбилэг зургаан сайдын асуудлаа яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол Ерөнхий сайдын ажлаа өгөх хэрэгтэй. Ч.Сайханбилэгийн бүрэн эрхэд АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг халддаг хэн юм. Үүний цаана танхимын зарчим алдагдаж байна. Өөрт нь гар, сэтгэл, зориг нийлээд явах хүн хэрэгтэй болохоос хэн нэгэн хүний халаасны хүнийг аваачиж, Засгийн газрын бүрэлдэхүүнд чихвэл дампуурна. Өнгөрсөн гурван жил Н.Алтанхуягийн Засгийн газар үүнээс болж дампуурсан юм. МоАХ, МҮДН, Шонхор, ҮШН-ы сонирхол байна. Н.Алтанхуяг гурван жил намынхаа энэ дотоод хэрүүлийг зогсоох гэсээр Ерөнхий сайдын ажлаа хийж чадаагүй. Үүнийг намжааж, нэг өдөр ч гэсэн Ерөнхий сайдын суудалд байх гэж цаг нөгцөөсөн гурван жил байсан. Энэ хооронд бүх зүйл унасан. Одоо Ч.Сайханбилэг Н.Алтанхуягаасаа долоон дор боллоо. Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлж чадахгүй байна. Ч.Сайханбилэгийн зүрх, тархийг хүн аваад явчихсан юм уу. Ийм байж болохгүй шүү дээ” хэмээсэн.
Г.Мягмарсүх
http://www.new.mn
Зочин · 2015/08/25
Сайханбилэг огцорвол болно доо ямар Энхбаярын утас хүүхэлдэй юм байна шүү дээ Даанч дээ 6 сайд болчих хүн байхгүй бгаа юм бол шар хаднаас 6 хүн авчираад тавьчихвал болно тэртэй тэргүй хэн соншогдоод юм хийх юм биш тэгээд АН боловсон хүчингүй байгаа бол тэнд байгаа даа
Зочин · 2015/08/24
БУЗАР АЛУУРЧИН М.А.Н 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 5 ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАД,ОЮУТОЛГОЙГ ЗАРЖ МӨНГИЙГНЬ АВААД БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ЭХ ОРОНДОО БАЙГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД МАН-ЫН ЖИНХЭНЭ ХУМСАА НУУСАН ХУЛГАЙЧУУД НЬ ШОРОНД ОРОХООСОО АЙГААД ГАДААДАД НУУГДАН 3 САЯ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЖ БАЙНА. ТЭГЧИХЭЭД ИЧИХГҮЙ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР, А.Н-ЫГ МУУ ГЭЭД БАЙГАА. ЧИНГИС БА САМУУРАЙ БОНДЫГ ОЛЖ ИРЭЭГҮЙ БОЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. 88583399 Ш.Ү- ХӨДӨЛГӨӨН