08.30 цагт ЭМСЯ Б зааланд “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт сургалтыг нийслэлийн өрхийн болон хороодын нийгмийн ажилтан болон өрхийн эмнэлгийн 100 гаруй эмч нарын дунд НЭМХ-ээс зохион явуулна. Сургалтаар Монгол улс дахь архины хэрэглээ, хөнөөлийг бууруулах стратеги, Архидалт гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан болох нь, гэмт хэргийн байдал, Архины хэрэглээг бууруулах чиглэлээр хэрэгжсэн АНУ-ын төсөл хөтөлбөрийн туршлагаас танилцуулна. 

 

09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд залуучуудын иргэний нийгмийн анхдугаар чуулган эхэлнэ. “Залуус+Оролцоо=Өөрчлөлт” чуулганд нийт 103 залуучуудын байгууллагын 300 орчим залуучууд оролцоно. 

 

09.00 цагт Хааис-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд Пробиотекийг ашиглах шинжлэх ухааны үндэслэл сэдэвт хурал болно. Тайвань, сингапур, японы эрдэмтэд сүүн хүчлийн бактерийн ач тусын талаар хэлэлцэнэ.

 

12.00 цагт Монголын Залуучуудын Холбооны төв байранд “Хандивлах цус” залуус цусаа хандивлах арга хэмжээ, “Амьдралын тус” залуусыг ажилд зуучлах арга хэмжээ болно.

 

12.00 цагт Спортын төв ордонд Монгол улсын ерөнхийлөгч багийн спортыг дэмжих зарлиг гаргасантай холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн тамгийн газар, Эрүүл мэнд Спортын яамнаас уг зарилгыг Сагсан бөмбөгийн шигшээ болон бусад баг тамирчдадгардуулах ёслол болно.

 

12.00 цагт Барилгачдын талбай дээр "Би Монголд ургуулж үйлдвэрлэснийг сонгодог" ХАА-н бүлэг хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ. Хөдөө орон нутгийн бүлэг хоршоодыг сурталчлан таниулах, борлуулалтыг нь дэмжих зорилго бүхий энэхүү үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн 15 бүлэг хоршооныхон оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах юм байна.

 

12.30 цагт ЭМСЯ-ны харьяа Биеийн тамирын Хөгжлийн төвийн А зааланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Багийн спортыг дэмжих талаар гаргасан зарлигийг ЭМСЯ болон багийн спортын төрлийн холбоодод гардуулах арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба нар оролцоно.

 

Төрийн ордонд:

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид 11:40 цагт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайд ИЖБ-ээ өргөн барина. 14:00 цагт Катар Улсын Батлан хамгаалахын сайд бараалхана.

 

12.00 цагт Ерөнхийлөгчийн Багийн спортыг хөгжүүлэх тухай 144 дүгээр зарлиг гардуулах ёслол Спортын төв ордны спорт заланд болно. ЕТГ-ын дарга П.Цагаан ЭМС-ын сайд Шийлэгдамба, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, багийн спортын холбоодын тэргүүд спортынхон оролцоно.

 

 

14:00 цагт Катар Улсын Батлан хамгаалахын сайд бараалхана.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.