Бүлэг хүүхдүүд сэтгүүл зарах нэрийдлээр хүүхэдтэй эмэгтэйг өдрийн цагаар дээрэмджээ
2015/08/25
Сүхбаатар дүүргийн “Выставка” худалдааны төвийн урьд байрлах KFC-гээр үйлчлүүлж байсан эмэгтэйг охины хамтаар сууж байхад сэтгүүл зардаг хүүхдүүд идэж байсан хоол болон 1.600.000 төгрөгийн үнэтэй IPHONE GOLD гар утсыг нь дээрэмдэн авсан хэрэг гарчээ.
Энэ тухай эмэгтэй “Дээрэм хийсэн хүүхдүүд эхний удаа сэтгүүл ав гээд над руу дайрсан. Тэгэхэд нь би “Та нар хөдөлмөр хийж амьдар. Бусдыг ингэж сүрдүүлж болохгүй” гэж хэлээд удаагүй байтал 10 гаруй минутын дараа хоёр спорт хувцастай өндөр нуруутай хүүхдүүд орж ирэн, идэж байсан хоол руу гараа дүрэн, сэтгүүл барьсан нэг хүү гар утсыг минь аваад гараад явсан. Цүнхэнд тодорхой хэмжээний мөнгө байсан тул цүнх болон бусад зүйлээ анхаараад тэнд юу болсныг ойлгоогүй, ийм зүйлд өмнө нь өртөж байгаагүй” гэж ярьсан байна. Улмаар сандарч тэвдсэн эмэгтэй цагдаад дуудлага өгсөн байна.
nuudel.mn
Захидал илгээх бол энд дарна уу !
Зочин · 2015/08/26
KFC uilchluulegchdee amar taivan hoolloh uuregtei shuudee
Mike Tayson · 2015/08/25
Ter Colon entr yavuulaache iim niigmiin shaar savhruunuudig sonin ym be
Зочин · 2015/08/25
bi naad hoyriig chini taarval uhtel zodno
Зочин · 2015/08/25
nadtai taarval budaa bolg0ono
Зочин · 2015/08/25
Энэ нэг 2 бацаан дандаа ингэж байдаг юм. Дээр Халдвартын Монгол хуушууранд ороод байж байсан чинь шууд тавган дээр байсан хуушуурыг шүүрч аваад явчихдаг зэвүүн 2 бацаан байна лээ, бас согтуу байсан шүү тэр үед