Өдий насны хүн ийм юм бичээд суух утгагүй л байх. Гэхдээ эхнэрээ буруутгахгүй байна.  Өөрийгөө л буруутгаж сууна.  

Эхнэрээ жоохон байхад нь авч суугаал мөн ч их зовоосон доо би гэж хүн. Зөндөө л хуурсан. Гэхдээ хэзээ ч намайг орхиод явна гэж бодож байсангүй ээ. Хэзээ ч салахгүй гэж л бодож явж.  Ойрд  өөрчлөгдөж байсныг нь анзаарсан ч өөр хүнтэй болно гэж бодоогүй ээ.  

Өнөөдөр  са гэнэт бүх зүйлээ аваад явчихлаа. Ярилцсан ч нэмэр болсонгүй.

Хүүхдүүдээ над дээр орхиод явж байгаа гэнэ.  Өөр хүнтэй болсон, надаас илүү өөрийг нь хайрлаж, халамжлж ойлгодог, бас цаг гаргадаг юм байх.  

20 гаран жил хамт амьдарчихаад өдий насан дээрээ сална гэж бодоогүй болохоор  л бичиж байна.  Гэхдээ эмэгтэй хүн нэг шийдвэл яваад өгдөг юм байна.  

 

Тийм болохоор  яаж ч гомдоодог байсан ч гэсэн  өөр хүнтэй л болгож болохгүй юм байна гэдгийг л хүмүүст хэлмээр байна.