Багш нарын хүүхдэд зориулж 30 цэцэрлэг барина
2015/08/27
БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын Сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн холбоо хамтран энэ оны хичээлийн жилд төрийн өмчийн ЕБС-иудын багш нарын хүүхдийг хувийн цэцэрлэгт төлбөргүй хамруулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн цэцэрлэгт ЕБС-иудын багш нарын 3000 гаруй хүүхдийг хамруулахын тулд шинээр анги нээх юм байна.
Эдгээр хүүхдүүдийг хамруулах 100 хүүхдийн 30 цэцэрлэг баривал ойролцоогоор 30 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоо гарчээ. Мөн 3000 хүүхдийг нэг жил төлбөр аваад сургавал зургаан тэрбум төгрөг болно. Харин хүүхдүүдийг хамруулах 30 цэцэрлэг баривал 30 тэрбум төгрөг болж, хувийн цэцэрлэгүүд 36 тэрбумын сайн үйлс хийнэ гэдгийг салбарын сайд нь онцоллоо. ЕБС-ийн багш нарын хүүхдийг хувийн цэцэрлэгт хамруулах ажилд улсын төсвийн хөрөнгө орохгүй гэдгийг тэдний төлөөлөл хэлсэн юм.