Сүхбаатар дүүргээс төлөөлөгчиддөө тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог уу?
2015/08/29
Шилэн дансны цахим хуудасны “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” хэсэгт Сүхбаатар дүүргийн ИТХ төлөөлөгчдийн урамшуулалд гуравдугаар улиралд 126 тэрбум төгрөг зарцуулсан гэх “хачирхмаар” дүн мэдээ тавигдсан байх юм.
Үнэхээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалд тэрбум тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог эсэхийг тодруулахаар тус дүүргийн ИТХ-ын нягтлан бодогч Б.Цолмонтой холбогдоход “Орон андуурч гарсан мэдээлэл байна. Манай Сүхбаатар дүүрэг 35 төлөөлөгчтэй. Улирал тутам нэг төлөөлөгч 5 сая төгрөгний урамшуулал авдаг. Энэ алдаагаа засуулахаар хандсан байгаа” гэсэн “хэнэггүй” хариулт өгөв.
Ард иргэдийн татвараас боссон төсвийн мөнгөнд ингэж хайхрамжгүй хандаж, орон андуурчихжээ гээд сууж байх хэнэггүй, ажилдаа дэндүү хайхрамжгүй ханддаг төрийн албатай гэдэг нь энэхүү төсөв мөнгөний асуудлаас дэндүү ил харагдана.
Нэг тоо нэмэхэд л мөнгөн дүн нь саяаас тэрбум болдог энэ үйлдэлд ингэж хайхрамжгүй хандаад сууж байгаа хүмүүс ямар хариуцлага хүлээх ёстой вэ?
Сүхбаатар дүүргээс 35 хүн дүүргийнхээ 136424 иргэнийг төлөөлөн дуу хоолой болж ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй. Нэг төлөөлөгч улиралд 5 сая төгрөгний урамшуулал авдаг. Энэ тоог сараар хувааж бодоход нэг сард 1 сая 600 мянган төгрөг авдаг гэсэн үг.
Улсын төсвөөс зөвхөн Сүхбаатар дүүргийн ИТХ-д төлөөлөгчдийн урамшуулал болгож нэг жилд 700 сая төгрөг төгрөг зарцуулдаг. Гэвч дүүргийнхээ иргэдийг төлөөлөн суугаа төлөөлөгч нэг улиралд 5 сая төгрөг аваад юу хийдэг талаар тус дүүргийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас буюу www.sbdcouncil.mn сайтад хандахад ажлын тайлан мэдээлэл алга. Харин төлөөлөгч тус бүрийн зураг хөрөг, танилцуулга бүхий мэдээлэл томоос томоор харагдана.
Ийм мэдээлэлтэй байж ил тод засаглал гэж “бардамнаж” ярих нь үлгэр юм.
Сардаа төрөөс нэг сая 500 мянган төгрөг аваад жилд тоотой хэдэн удаагийн хуралдаанд оролцчихоод, тойргоороо баяр ёслолын үеэр ганц нэг үзэгдэж уулзалт хийчихээд явдаг ийм өөрөө удирдах ёсны байгууллагатай байхад төлөөлөгч болох гэж “улайран” зүтгэх нь ч аргагүй юм.
Ингэж урамшуулал нэрээр нэг л дүүрэгт жилд 700 сая төгрөг зарлагаддаг.
Аймаг, дүүргийн ИТХ дунджаар 30- 35 төлөөлөгчтэй. Тэгэхээр 21 аймаг, 9 дүүрэгт ИТХ-ын төлөөлөгч гэж улсын төсвөөс жилдээ дунджаар 21 тэрбум төгрөг зарцуулдаг байх нь.
Иргэн таны дуу хоолой болж аймаг, дүүргийнхээ ИТХ-д төлөөлөн суухдаа ийм хэмжээний мөнгө авдаг гэдгийг та мэдэх үү?
Тэгвэл энэ мөнгөө юунд зарцуулдаг эсэхийг сонгосон төлөөлөгчөө асуух бүрэн эрх иргэн танд бий.
Г.Эрдэм
Зочин · 2015/08/30
Боргио,Цолмон нарын бүлгийг шууд устга.Эднээс болж АН-ын нэр маш их уналаа.Шударга бусаар авсан мөнгийг эргүүлж төлүүлсөн шилэн дансны баримтыг нийтэд харуулахыг хүсье.
Зочин · 2015/08/30
МАН намыг социализмын үед сум багын даргаас эхлээд төрийн бүх шатанд ажиллаж байсан дарга нарын үр хүүхэд ач, зээ нар одоо хүтэл ялаа шиг шавж албан тушаал горилцгоож амьдарлаа залгуулдаг гээд хэлчихэд худал хэлсэнд тооцогдохгүй. Та нарт ганцхан үг хэлье коммунист дэглэм 25жилийн өмнө бурхан болсон дахиад тогтохгүй байгуулая гэсэн сачий чинь хүрэхгүй нүдээ нээгээд өөр ирээдүйтэй сонголт хийцгээ дүү нараа гэж зөвлөе.
Зочин · 2015/08/29
boliochee
Зочин · 2015/08/29
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. 88583399
Зочин · 2015/08/29
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399 ШҮ Х