Тэргэнцэртэй миссүүдийн парад энэ амралтын өдрүүдэд болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралыг идэвхитэй байлгах үүднээс тэд өмнө нь “Тэргэнцэртэй гоо бүсгүй”, “тэргэнцэртэй иргэдийн парад” зэрэг олон үйл ажиллагааг зохион явуулдаг билээ.

Тэгвэл энэ жил “Хатан дуулал -2015” урлагийн наадмыг зохион байгуулж оролцогчдын дундаас шалгарсан хамтлаг байгуулах зорилготой аж. Энэ сарын 5-7-ны өдрүүдэд болох тус наадам  улсын хэмжээнд анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог юм.  Жилд нэг удаа болох энэ наадам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах өдөр болно. Одоогоор  хот хөдөөгийн 100 гаруй авъяаслаг иргэн наадамдаа оролцохоор  бүртгүүлжээ.