“Аав л нутаг хоёр минь” аавыгаа санасан хүн бүрт дуулагдана
2015/09/04
Нийтийн дуунд бүл, хөг нэмсэн “Аав л нутаг хоёр минь” нэртэй уран бүтээл сонсогчдын хүртээл болж эхэллээ. Үүнийг ЦДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батбаатар дуулсан бол шүлгийг нь сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан, аялгууг хөгжмийн зохиолч Д.Дорлиг бичсэн байна.
Тус дуу нь яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёрын тэнгэр болсон аавд зориулагдсан аж. Тиймдээ ч тэд нутагтаа очих бүртээ аавтайгаа уулзаж байгаа мэт төсөөлдгөө бүтээлдээ шингээжээ. Энэхүү дууны клипийг “Sky sound” продакшн гүйцэтгэсэн бөгөөд зураг авалтыг У.Баярсайхан, Д.Дорлиг нарын төрсөн нутагт хийжээ.