Ж.Сүхбаатар МАХН-ын ЕНБдарга болохоор Н.Энхбаяртай тохиролцжээ
2015/09/07
УИХ-ын асан Ж.Сүхбаатар, МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын МАХН, МАН-ыг нэгтгэхийг ил тод уриалдаг хэсэг улс төрчид МАН-аас гарч, МАХН-д элсэх гэж буй тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Үүнийг МАХН-д элсэх гэж буй мэт мэдээлэл түгээж, намдаа орон зайгаа бэхжүүлэх, УИХ-ын сонгуульд өрсөлдөх квот олж авах нэг маягийн шантааж гэж дүгнэх хүн олон байсан юм.
Харин УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хувьд МАН-аас гарч МАХН-д элсэх нь бараг тодорхой болсон тухай эх сурвалж өгүүлж байна. Үүнийгээ ч батлах мэт тэрээр Н.Энхбаяртай уулзсан зургаа дэлгэрэнгүй тайлбарын хамт сошиал хуудастаа оруулжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ж.Сүхбаатар жил орчмын өмнөөс Н.Энхбаяртай уулзаж, ойлголцолд хүрэхээр ажилласан байна. Н.Энхбаяр ч нэр цэвэр, чадварлаг хуульч Ж.Сүхбаатарыг намынхаа лидер болгохоор хүлээн зөвшөөрч, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бололтой. Ж.Сүхбаатар МАХН-д элсмэгцээ намын "гал тогоо"-г хариуцан, ЕНБДаргаар томилогдон ажиллахаар шийдвэр үндсэндээ тогтсон байна. Ийнхүү УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа МАН-ын ирээдүйн лидер гэгдэж байсан Ж.Сүхбаатар МАХН-ын удирдагчдын нэг болж буй бололтой. Тэрээр 2013 онд МАН-ын ЕНБДаргад өрсөлдөөд ялагдсаныхаа дараа : "Т.Бадамжунай гэгч авлигын загалмайлсан эцэг байсан цагт МАН өөдлөхгүй" гэж бичиж байсан юм.
Э.Мягмардорж
Ж.Сүхбаатар :
Өнгөрсөн сард Сөүлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай амар мэндийг нь асуун уулзсан юм. Иргэнлэг хөгжлийн асуудлаар жаал философдсон, сонирхолтой харилцан ярилцлага өрнөсөн. Олон жилийн өмнө би цөөн боловч нүүр тулж уулзах боломж олдоход зөвөлгөө өгөхөөс гадна ихэвчлэн өөрт нь хандсан шүүмжлэлтэй санал бодлоо илэрхийлдэг байсан. Хаа очиж миний хэлснийг тэвчээд сонсдог байв. Хамгийн сүүлд 2 дугаар эмнэлэгт цагдан хяналт дор эмчлүүлж байх үе буюу 2012 оны намар уулзахад яриан дундуур чи та нар дандаа намайг бүхэнд буруутгах юм. Би үнэндээ энэ хууль шүүх ингэж ялзарсныг мэдээгүй...Би одооных шиг ажилд нь хутгалддаггүй байсныг та нар мэднэ биз дээ. Тэр үед сайн хэлэхгүй яасан юм Мөнх-оргил Одбаяр та нар гэж билээ. Хариуд нь би тээр доор бсан шүү дээ танд яаж үгээ хүргэх вэ гээд л өнгөрч байж билээ хэхэ smile emoticon...Үнэндээ би Энхбаяр даргын ойрын хүрээний багт байгаагүй гэдгээ л илэрхийлсэн хэрэг...Амьдрал үргэлжилсээр л...Адармаатай ээдрээтэй алдаа оноо дунд өөрийн хатаараа үзлээрээ "чанга" яваа хүн дээ...Миний хувьд тэвчээр хатуужил, тууштай эрэмгий далайцтай чанараас нь суралцмаар санагддаг...Нэгэнтээ ХонХэрээдийн Б.Энхбат мань хүний сайн муугийн талаар хэлэхдээ би энэ том хүнийг үнэлж дүгнэх хэмжээний хүн биш гэхдээ гээд ...Уул том байх тусмаа сүүдэр нь том байдаг гэж байсныг уншиж байснаа санаж байна. Би түүнтэй санал нэг...Алдаанаас ангид байгаагүй ч Хийсэн бүтээсэн зүйл Хэлэх үгтэй хүмүн...Улс төрийн өрсөлдөөн талаасаа Багабанди, Элбэгдорж Ерөнхийлөгч нартай "тулсан"...Хийж бүтээсэн талаасаа ч түүхэн бие хүн...Цаг хугацаа хамгийн мэргэн шүүгч...
Зарим хүмүүсийн мэдлэгт зориулав:
Улс төрийн хувьд "Урвалт" гэдэг бусдын итгэлийг хөсөрдүүлэх, өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг хариуцлагаас няцахыг хэлдэг...Хэн хэндээ итгээд хэнийг яагаад хулхидаад хэн нь дүрэм зарчим мөрдөхгүй, сахихгүй, үйл хэрэгтээ үнэнч зүтгэхгүй, үл тоогоод шударга бус хандаад байгаа билээ гэдэг асуултад хариулах хэрэгтэй болно ?
http://www.sonin.mn
Зочин · 2015/09/09
Zaa daa, tseejee deldeh durtai, biye tooson hooson tolgoi doo ene ch.
Зочин · 2015/09/08
Ene hyyd sain chanar bii shyy.Zalyy hin bolohoor jaahan tyrgedeh geed bna yy daa gej haragddag.Hesen jiliin omno oir ajillaj baib.daa.Mongoliin tord ner tseber,shine y-iin toloolliig demjij oirtyylah yamsan.Yyniig N.Enhbayar darga tun sain mederch bgaa daa.Oirton negdej bgaa Ta nart amjilt hysie.P.Byamba
Зочин · 2015/09/08
88583399 М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН Х
Зочин · 2015/09/08
Zuv sh dee demjij bgaa l namdaa zutgeh heregtei! Ard tumen 100% demjij bna
Зочин · 2015/09/07
Zow doo zow ulsuud ni negdej baij ene MANAN-tai orsoldono amjilt.
Зочин · 2015/09/07
Suhbaataraa basaad baigaa xulgaich nartaa uzuuleed ugeerei Odoo l chamaig xen be chadaltai esex chin xaragdana. 100 xuvi demjij bnaaa
Irgen · 2015/09/07
Zuv zuv. man bol dandaa buruu argaar mungujsen humuuseer duursen bainlee. Odoonii ene ih hurliin gishuud ni ch gesen avah hun negch baihgui. Chamaig demjij baina shuu.
Зочин · 2015/09/07
Ene soliot alban tushaaliin heneeten iim shiid garag medeh teneg tolgoidoo. Tuund chadal gej uu baihavdee. Eruul bus hunshdee. Udahgui Enhbayrtagaa ch taarahaa bolino. Miniiheer bol herev unen bol MAN tsevershij l baina gesen ug. Turuuchiin songuuliin hugatsaand uuch medehgui ene mal medemhiirch tom aldaa gargasan.
zochin · 2015/09/07
hamt-n ajild ni amjilt husiye chadaltai ulstorch gedgee notlood og
Зочин · 2015/09/07
ХЭН ИХ ДУУГАРЧ БАЙНА ХУДЛАА Ч БАЙСАН АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙДАГ . МАН ГҮЖИРДЭЖ ГҮТГЭЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ОЛОН УДАА ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ БАЙСАН . НЯЦААЛТ ХИЙХГҮЙ ДУУГҮЙ БАЙХААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР Ч БАЙГАА ШИГ ХАРАГДДАГ. А.Н ТЭГЖ ИХ АЛДСАН. А.Н БУСАД НАМУУДЫН АДИЛ ШИНЭ НАМ, ЗАЛУУ НАМ. ЯЛГАА НЬ БОЛ ХАМГИЙН ИХ ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛЫГ АМССАН, ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭРЭЭ ҮНЭЛЭГДЭЖ ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАН. 88583399 Ш.Ү .Х
Зочин · 2015/09/07
MАХН д Лхагвацэдэн гэдэг хормойн донтноос хол яваарай Ажил амьдрал бүхэн рүү чинь орж баяртай болгоно шүү !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Танд амжилт.
Зочин · 2015/09/07
unheer uulin man d baibal heregtei hun dee ardiin namiin ene enkhbold junai monkhbat sandui gesen lalaruudaas 1000 deer hun dee haramsmaar l yum
шаабар · 2015/09/07
За энэ нөхөр МАН-аас нүх сүв олдохгүй болохоор МАХН-ыг бараадав бололтой. МАХН-д бол Сүхбаатар дээгүүр үнэлэгдэж таарна. Тэртээ тэргүй улс төрийн нам гэж байхгүй болсон цагт хэн хаана урвах нь нэг их сонин биш болсон доо. Өөрт ашигтайгаа сонгож байгаа нь тэр.
Зочин · 2015/09/07
Bolj de sogtuu tolgoi Shaligdamba gensek gej MAXH shivshigee tarij bsan
Zochin · 2015/09/07
Ene urvagch nar bolimoor shunal n yasan hanaj tsaddaggui bh yum!MAHN gesen heseg nuhduud!
саран · 2015/09/07
хөөе сүхбаатар гуай МАХН гэж тэнэгтэв харин МАН аал сайжруулахыг бодооч юун Энхбаяртай сүүлрэх вэ овоо залуу юм гэсэн чинь МАХН тай сүүлрээд болохгүй шүү