М.Энхболдын санаачилга Монголын улс төрийг "Амь" оруулав
2015/09/07
Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын санаачилсан “Үндэсний зөвшилцөл” Монголын улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт өнгөрөгч долоон хоногийн пүрэв гаригт Төрийн ордны “Б” танхимд болсон билээ. Тус уулзалтад Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын олонхи нь оролцож Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн талаар нээлттэй ярилцсан байна. 12 дахь удаагаа болж буй “Үндэсний зөвшилцөл” уулзалтаас ард түмэн эерэг үр дүн хүлээж байлаа. Ард түмний энэхүү хүсэлтийг ч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд биелүүлж чадсан юм. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг МАН хүлээж авна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан. Түүний эл мэдэгдэл “унтаа” байсан Монголын улс төрийг “амь” оруулж чадлаа. Зөвхөн улс төрийг “амь” оруулаад зогсохгүй Монгол Ардын Нам УИХ-д суудалтай намуудаас хамгийн түрүүнд авлигын эсрэг дуугарч чадсан нам боллоо. Мөн М.Энхболд гэдэг хувь хүн жирийн нэг улс төрч бус жинхэнэ улс төрийн лидер гэдгээ батлан харуулсан үйл явдал болсныг сошиал ертөнцийнхөн онцолж байна. Ард түмний дунд Өршөөлийн хуулиас дутуугүй хүлээлт үүсгээд байгаа Сонгуулийн хууль дээр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд ямархуу байр суурьтай байгаагаа илэрхийлэхэд уулзалтад оролцож буй намын дарга нарын дийлэнх нь санал нэгтэй байсан. Тэрбээр сонгуулийн маргааныг шүүхээр шийдвэрлэдэгийг болих, Сонгуулийн ерөнхий хороо маргаантай тойргийн асуудлыг тодорхой хугацаанд шийдвэрлэдэг байх нь зүйтэй хэмээсэн юм. Юутай ч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын санаачилсан “Үндэсний зөвшилцөл” намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт үр дүнгээ өгч зуун задгай байсан улсын ажил, улс төрийн ажлыг нэг биш нэлээд хэдэн алхмаар ургагшлуулж чадлаа.
С.БУЯН
Зочин · 2015/09/08
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т
Зочин · 2015/09/07
ХЭН ИХ ДУУГАРЧ БАЙНА ХУДЛАА Ч БАЙСАН АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙДАГ . МАН ГҮЖИРДЭЖ ГҮТГЭЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ОЛОН УДАА ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ БАЙСАН . НЯЦААЛТ ХИЙХГҮЙ ДУУГҮЙ БАЙХААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР Ч БАЙГАА ШИГ ХАРАГДДАГ. А.Н ТЭГЖ ИХ АЛДСАН. А.Н БУСАД НАМУУДЫН АДИЛ ШИНЭ НАМ, ЗАЛУУ НАМ. ЯЛГАА НЬ БОЛ ХАМГИЙН ИХ ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛЫГ АМССАН, ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭРЭЭ ҮНЭЛЭГДЭЖ ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАН. 88583399 Ш.Ү .Х