Ч.Сайханбилэгийн Засгийн газар “элэг бүтэн” болох уу
2015/09/08
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-нд Хятадад болох уул уурхайн томоохон чуулга уулзалтад оролцохоор болсон. Тэрбээр өнгөрөгч баасан гарагт Засгийн газрын сайдуудынхаа нэрсийг УИХ-ын дэд даргад өргөн барьсан билээ.
Тэгвэл түүний ирсний дараа засгийн сайдыг томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм. Ямартай ч түүний сайдад өргөн барьсан зургаан гишүүний талаар өдгөө олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр 14:00 цагт сайд нарыг томилох, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбоотойгоор үдээс өмнөдөө нэр бүхий зургаан байнгын хороог хуралдуулахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэхээр болжээ.
Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өргөн мэдүүлсэн/, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11:30 цагаас “Г” танхимд Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11:30 цагаас “А” танхимд Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ыг тус тус хэлэлцэхээр болжээ.
Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхлэх бөгөөд Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэх аж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадыг зорих болсонд Бээжинд гэрээ үзэглэх гэж байна хэмээн бие даагчдын зүгээс мэдэгдсэн. Гэсэн хэдий ч тэрбээр Бээжинд гэрээ үзэглэхгүй хэмээгээд байгаа юм. Ямартай ч Ч.Сайханбилэг өмнөд хөршийг зорихоосоо өмнө танхимаа “элэг бүтэн” болгох бодолтой байгаа биз ээ. Тэгвэл түүний танхим бүрдэх эсэх нь өнөөдөр тодорхой болох юм.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
Зочин · 2015/09/08
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т