Шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардууллаа
2015/09/09
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар томилогдсон
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар,
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Баярбаатарын Болор,
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Намдагийн Батцэрэг,
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд Зангадын Баянсэлэнгэ,
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн сайд Мөнхчулууны Зоригт,
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан нарт
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нар тамгыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Бид улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед энэ өндөр хариуцлагатай үүргийг хүлээн авч байна. Бидний өмнө нэн даруй шийдвэрлэх шаардлагатай, хүлээгдсэн олон ажил байгаа. Засгийн газрын гишүүд богино хугацаанд ажилдаа эзэн болж шударга, зарчимч, төрийн өндөр хариуцлагатайгаар ажиллах шаардлага тулгарч байна. Үүнийг ухамсарлан Засгийн газрын гишүүд хариуцлагатайгаар гар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна гэж Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар хэллээ - See more at: http://zasag.mn/news/view/10826#sthash.OZxiolIl.dpuf
Зочин · 2015/09/09
МАХНын удирдлагууд 1990 оноос өмнө нарт өмч хөрөнгө хэрэггүй нам засаг чинь тэжээнэ гэж хууран мэхэлж Монголчуудын бүх мал хөрөнгийг нийгэмчлэх нэрээр дээрэмдэн авч ганц Оpос улсаас хараат байлгаж Орос улс нь хямралд орж 1990 онд МАН-ын балгаар Монгол улс амаараа шороо үмхэж баларсан.Ямарч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна, тэгээд Монгол улсыг хөгжүүлнэ гэхэд эрүүл саруул ухаантай хүмүүс итгэж болно гэж үү? МАН 80 жил дангаараа засгийн эрхийг барьсан туршлагатай гээд байгаа, Mонголоос бусад социалист гэж байсан улсууд Оросын зээл тусламжаар өөрийын орондоо ган хайлуулах болон авто машин,трактор, зэвсгийн үйлдвэрүүд байгуулчихсан. Гэтэл манай ард иргэд 1990 онд Ардчилал ялтал нолийн цаас, дамск, скочоо ч мэдэхгүй, хүүхэд, настай хүмүүсээ бие засуулдаг горшоконд хүнд идээ тавьж өгдөг тийм бүдүүлэг байсан нь харамсалтай үнэн. Монгол улсыг ардчилсан намаас өөр дээш нь татах хүчин байхгүй. ШҮ.ХӨДӨ