Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарыг 768 000 төгрөгөөр торголоо
2015/09/11
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагаас эхэлсэн байна.
Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Л.Цэндсүрэн нар шүүх бүрэлдэхүүн болон шүүхээс татгалзах хүсэлтийг амаар гаргажээ. Хуульд заасны дагуу дээрх хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх ёстой байдаг бөгөөд өмгөөлөгчид гомдлоо бичгээр гаргаж өгнө хэмээн мэдэгдэж шүүх хуралдаан 11 цаг 50 минутад түр завсарласан байна.
Шүүхээс өмгөөлөгчдийг бичгээр хүсэлтээ гаргаж өгөхийг удаа дараа сануулсан бөгөөд өмгөөлөгч Ч.Шаравнямбуу 15 цаг 20 минутад хүсэлтээ ирүүлжээ. Харин өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Ц.Баасандорж нарын хүсэлтээ ирүүлэхийг 17 цаг 20 минут хүртэл хүлээсний эцэст шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны 10 цаг хүртэл хойшлуулсан байна. Шүүх хуралдаанаас шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн аж. Мөн өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарын амаар гаргасан, өмгөөлөгч Ч.Шаравнямбуугийн бичгээр гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байна. Энэ тухайгаа өмгөөлөгч нарт утсаар мэдэгдсэн ч тэд шүүх хуралдаанд ирээгүй ажээ.
Шүүхээс шүүх хуралдааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 768 000 төгрөгийн мөнгөн торгууль оногдууллаа.
Дашрамд дурдахад Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өмнө нь 2015 оны 8 дугаар сарын 3, 17, 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хойшилж байсан бөгөөд 4 дэх удаагаа өмгөөлөгчдөөс болж хойшиллоо.
Зочин · 2015/09/11
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? МАН үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр өнөөгийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин МАН-ын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өм
Зочин · 2015/09/11
Baasandorjoo jinkhene mundag huulich, omgoologch hun cham shig iim archaagui, ooriigoo reklamdaj ajilladaggui yum shdee, shuuh huraldaan deer huulia barij, mergejliin uudnres huulia barij metgeltsdeg yum
Зочин · 2015/09/11
монгол 2 хон өмгөөлөгчтэй болчихсон юмуу Мэдрэл муутай энэ 2 хоёр дурак л өмгөөлөл хийж байх юм
Зочин · 2015/09/11
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛНТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ, ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. ШҮХ 88583399
zochin · 2015/09/11
Dne Baasandorj ch butehgui hun ymaa
Зочин · 2015/09/11
Баасандорж гэдэг өмгөөлөгч гэж үл бүтэх нөхөр байдаг юм худлаа үнэн ярьж хэвлэл мэдээллээр худлаа үнэн ярьж сенсацлахаас өөр юм хийж чадахгүй