Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоглолт болно
2015/09/11
гэрэл зургийг: www.mongolia.mid.ru
Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга Баянзүрх дүүргийн оршин суугчид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уран бүтээлийн тоглолт өнөөдөр 11.00 цагт Жанжин клубт болно.
Мөн зарим өрхөд хүмүүнлэгийн өглөг өгөх гэнэ. Энэхүү арга хэмжээг Монголын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан тус чуулгаас Баянзүрх дүүргийн удирдлага, "Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо" төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа ажээ.