Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүнэ
2015/09/14
Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт нарыг шүүх хурал удаа дараа хойшилж, улмаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлсэн байна. Тэднийг энэ сарын 17-нд буюу пүрэв гаригт 14.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр болсон байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутган шүүнэ.Бид шүүхийн талаар эргэн мэдээлэх болно.