2015 оны 9 дүгээр сарын 13, 14-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 592 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  450  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 24 бүртгэгдэж 32 хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 2,  Зам тээврийн осолд 13 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 10 хүүхэд . Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89  жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: ХУД-ийн нутаг Буянт- Ухаагийн 17 дугаар гудамжны баруун замд Х.Сонота маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч  22 настай эрэгтэй О-г мөргөж гэмтээгээд хэргийн газрын орхиж явсан. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Уг хэргийг ХУД дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч нар нь шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн.

СХД-ийн нутаг Жаргалант тосгоны зам, 361-н гарамын зүүн урд замд Т.Приус маркийн аавто машин онхолдож  зорчигч 23 настай эрэгтэй С нарын 4 хүн гэмтсэн.

Увс аймгийн Малчин сумын нутаг Явар гэдэг газар Киа Оптима маркийн авто машины жолооч Б нь Э жолоочтой мотоцикльтой мөргөлдөж  жолооч 50 настай эрэгтэй Э нас барсан.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Тэр дундаа эцэг эх асран хамгаалагч нартайгаа замын хөдөлгөөд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртөж байгаа нь эцэг эх асран хамгаалагч нь хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохгүй байна.  Үр хүүхэд дээ замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй зөв оролцох талаар үлгэр дуурайлал болох эцэг эхчүүд та бид өөрсдөө дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.