Хошой аварга С.Батцэцэг Дэд хурандаа боллоо
2015/09/16
Олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны универсиад наадмын алт, Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт МУГТ Соронзонболдын БАТЦЭЦЭГ "Лас-Вегас-2015" ДАШТ-нээс 63кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болж улмаар АВАРГЫН ТӨЛӨӨ барилдаж дэлхийн хошой аварга болсон.
Түүний гаргасан амжилтыг үнэлж өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Дэд хурандаа цол олгосон байна. С.Батцэцэг нь “Хилчин” спорт хороо, хилийн 0253 дугаар тусгай ангийн алба хаагч бөгөөд 2010 онд хил хамгаалах байгууллагад хилчин, ахлагчаар ажлын гараагаа эхэлж байсан ажээ.
Зочин · 2015/09/23
бидний маш их ажиллаж байж авдаг дор хаяж 15 жил шүү дээ. нөгөө "Түмний нэг" кинон дээр гардаг өглөө гараа сарааз моёр/хошууч/ гэж Чимэд хүү Чинбатдаа хэлдэг шиг юм болж байна даа Энэ Батцэцэгийн буруу биш өгч байгаа тэнэгийн буруу
Зочин · 2015/09/23
манайх шиг дэлхийн аврага, олимпын аврагатай улс орны зэвсэг хүчин зөндөө байгаа тэр хүмүүс бүгд генерал байгаа байлгүй. гэхдээ манай тэнэг дарга нараас болоод бидний олон жил хөдөлмөрлөж гадаад дотоодод үүрэг гүйцэтгэж байж авдаг эрхэм цолыг гутаан доромжлоо хэзээ болих юм бэ. эдгээр хүмүүс спорт талдаа зүтгээд улс орон, өөрсдийн ажиллаж буй хүчний байгуулагаасаа шагнал урамшуулалаа сар болгон байнга авч байгаа шүү дээ. Спортын бүх л цол гуншингийн өгсөн шүү дээ. хамгийн гол нь зүүж байгаа улс нь бас ичих хэрэгтэй. цэргийн хүн мөр, одонгоо харж явдаг шүү дээ. Энэ хамаагүй цол олгоод байгаа дарга нь өөрөө амар хялбараар цол авсан байгаад л хамаг учир байгаа юмаа. Зарим нь цэргийн алба хааж үзээгүй байгаа шүү дээ. за за шал дургүй хүрчихлээ.
Зочин · 2015/09/18
Батцэцэг дэлхийн тавцанд монголын нэрийг гаргасан нь сайшаалтай явдал гэвч энэ цэрэг армийн цолыг ингэж спортынхонд егмеергvй байна алба дээрээ байхгvй,алба дээрээ байхгvй хvн ажилаа яаж мэдэх билээ тэгээд 5 жилийн емне ахлагч цолтой эхэлж байсан хvн 5 жилийн дараа дэд хурандаа цолтой болно гэдэг ер зvйд нийцэхгvй хэрэг энэ цолонд хvрэх гэж ямар их ажилж хеделмерлех хэрэгтээг мэдэх болов уу? Энэ шагнаж байгаа дарга нь ч тэр еерт энэ цол нь их амархан ямар ч замаар юм олдсон юм байгааз. .. ингэж цэргийн цолыгvнэгvйдvvлмээргvй байна
Зочин · 2015/09/17
Цол нь эрх зүйн хувьд үйлчилдэггүй бэлэг тэмдэг төдий байвал зүгээр гэхдээ гаргасан амжилт хөлс хүчийг нь ингэж шагнахаас өөр чадал монголд алга л юм шиг байна
Зочин · 2015/09/17
2010 онд ахлагч 2015 онд дэд хурандаа. энэ зүгээр гайхамшиг. Цэргийн болон хүчний байгууллагуудад спортын хэдэн тамирчид болих хэрэгтэй. ямар ч ажил хийхгүй тэгсэн хэрнээ цолтой, цалинтай. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд бол тэр үүргийнхээ хүрээнд л ажлаа хийж ард түмнээр дүгнүүлэх хэрэгтэй болохоос, хувийн хэдэн компанитай адилхан өөрийнхөө нэрийг олонд хүргэх гэж өмнөөсөө бөх барилдуулдагаа болих хэрэгтэй. нэг ч хоног хил дээр зогсож үзээгүй хилийн цэргийн дэд хурандаа, гай болж аль гараарай ёслох ёстойг ч мэдэхгүй байгаа. СПортынхонд авсан цол эрэмбэндээ таарах ёстой гэдэг шиг цэргийхэнд ч гэсэн зүүсэн цолонд дүйцэх асуудал байдаг юм. Цолыг нь өгсөн малан дурак удахгүй өөрийнхөө зүүж байгаа генерал цолонд тодорхойлоосой.
Зочин · 2015/09/16
Батцэцэгт амжилт хүсч, цаашдын тэмцээн болгонд амжилт гаргаж байхыг хүсэн ерөөе.
Гэвч хэлэх нэг санал байна. Цэргийн цол гэдэг нь ач холбогдлоо алдаад байгаа юм шиг ээ. Учир нь цол авах, цолооо ахиулах зэрэг нь хугацаатай, хийж бүтээсэн ажлын үр дүнгээр хэмжигддэг юм шигээ. Ер нь тухайн байгууллагын тамирчин байж болох юм. Харин цэргийн мөрдөс зүүж цолтой байж боломгүй юмаа.
Зочин · 2015/09/16
Mongol tumnii mini zaya buyan tegsh baih boltugai.Hurai Hurai Hurai
Зочин · 2015/09/16
Баярлалаа. С. Батцэцэгтээ олимпийн аврага болохыг хүсье.