Шуурхай: Нүүрс хөтөлбөрийн ”хохирогч” ихэнх асуултанд хариулсангүй
2015/09/16
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Өчигдөр эхэлж, өнөөдөр өглөө 9 цагт үргэлжилж буй шүүх хурал өмгөөлөгч нар шүүгдэгчдээс асуулт асууснаар өрнөж байна. Үдээс өмнө Л.Гансүх нарыг буруутгаж байгаа нүүрсний жингийн зөрүү, үнийн зөрүү гэсэн асуудлыг шүүгдэгчдийн зүгээс тайлбарласан. Харин одоо хохиргчдийн асуулга, тайлбар хийгдэж байна.
Хохирогч тал Багануур ХК-аас оролцож буй н.Очирлхамын мэдүүлгийн эхний хэсгийг өмнө хүргэсэн билээ. Одоо түүний мэдүүлгийг үргэжлүүлэн хүргэе.
Өмгөөлөгч: Танайх АТГ-т хохирлоо гэж гомдол гаргасан уу? Яагаад энэ хэрэг үүсчихэв?
н.Очирлхам: Бид гомдол гаргаагүй. Шинжээч нар хохирсныг тогтоосон байсан.
Өмгөөлөгч: Нүүрс худалдах, худалдан авах гэрээнээс хохирсон хохирол байгаа юу?
н.Очирлхам: Гэрээнд заасан 3.6 дээр зааснаас бусад тохиолдолд хохирсон зүйл байхгүй.
Өмгөөлөгч: Тэгвэл 3.6 дээр шуудайлж савласан нүүрснээс үнээ төлнө гээд заасан байна. Тэгэхээр компани мөнгөө төлөөгүй юм уу?
н.Очирлхам: Төлсөн.
Өмгөөлөгч: Тэгээд яагаад хохисон гээд байгаа юм?
н.Очирлхам: (хариулсангүй)
Өмгөөлөгч: 27500 төгрөг та бүхний хийсэн гэрээн дээр байгаа үнэ биздээ?
н.Очирлхам: (хариулсангүй)
Өмгөөлөгч: 3.6 заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан компани авсан нүүрснийхээ мөнгийг төлчихөөд байхад хохирох уу?
н.Очирлхам: Нүүрсний шуудайнд савдлагдсан зөрүүн дээрээс хохирсон гэж үзэж байгаа.
Өмгөөлөгч: 39000 төгрөг гэсэн нүүрсний үнийг 27500 болгосон нь нүүрс хөтөлбөрийн хүрээнд зорилусан үнэ мөн үү?
н.Очирлхам: Би үгүй л гэж бодож байна.
Өмгөөлөгч: Шуудайлсан нүүрсээс танай ачсан нүүрс хоёрын дундаас 14 тонн нүүрс дутаад байна. Энэ нүүрс хаачсан бэ?
н.Очирлхам: Би тэр нүүрс хаачсаныг мэдэхгүй байна.
Өмгөөлөгч: Тэгвэл энэ мөнгийг шүүгдэгч нар төлөх ёсгүй юм биш үү?
н.Очирлхам: (хариулсангүй)
Ингээд хохирогч н.Очирлхамаас мэдүүлэг авч дууслаа. Эндээс хохирогч хохирсон эсэхээ мэдээгүйгээс гадна, хүчээр шүүх хуралд сууж байгаа бөгөөд хохироогүй гэдгээ өөрөө мэдүүлж буйг онцлох хэрэгтэй. Түүний өмнө өгсөн мэдүүлгийг энд дарж уншина уу.
Шүүх хурал үргэлжилж байна.
Б.Батчимэг