Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд  хоёр дахь өдрөө болж байна. 

Үдээс өмнө Л.Гансүх нарыг буруутгах шалтгаан болсон нүүрсний жингийн зөрүү, үнийн зөрүү гэсэн асуудлыг шүүгдэгчдийн зүгээс тайлбарласан.Шүүх хуралд Багануур ХК-гаас гадна Төрийн өмчийн хороо хохирогч хэмээн шүүх хуралд ороцож байгаа бөгөөд өмгөөлөгч нар асуулт асуулаа. Төрийн өмчийн хороо Багануур ХК-ийн 75 хувийг эзэмшиж байсан ч одоо хувьцаагаа “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн байна. Ингэхээр одоо ямар ч эрх оролцоогүй Төрийн өмчийн хороо хохирогч хэмээн шүүх хуралд оролцож буй нь утгагүй юм. Ийм атал Төрийн өмчийн хороо Багануур ХК-ийн нэхэмжилж буй 331 сая дээр нэмээд 63.9 сая төгрөгийг давхар нэхэмжилж байгааг өмгөөлөгч нар шүүмжилж, асуулт асуусан. 

Улмаар дөнгөж сая 10-15 минут завсарлав. Бид шүүх хурдлын талаар шуурхай мэдээлэх болно.