09:00 цагт: Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган Монгол-Японы төвд эхэлнэ.


10:00 цагт: "Их хотын барилга 2015" үзэсгэлэн МҮЭСТО-нд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд: Шинэ орон сууц, ББСБ, Барилгын туслах материалын худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон холбогдох албаны хүмүүс оролцож тууз хайчлах үйл ажиллагаа болно.


 

10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд амралт аялал жуулчлалын газарт хийгдсэн хяналт шалгалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан асуудлуудаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 91887887


10:00 цагт: Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордоны "В" танхимд СХД-ийнхээ ахмадын төлөөллийг хүлээн авч уулзаж ахмадуудад тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэнэ.


11:00 цагт: Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Улсын 2 дугаар зөвлөгөөний талаар ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд хэвлэлийн бага хурал болно. Утас: 99072224


11:00 цагт: "Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь" онол практикийн 10 дахь хурал Налайх хотод болно. Сэтгүүлчдэд зориулсан автобус 07.30 цагт МХЕГ-ын үүднээс автобус явна. Утас: 919898908


11:40 цагт: Драмын театрын өмнө байрлах Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. МАН-ын удирдлагууд оролцоно. Утас: 77444184


11:40 цагт: "Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг" дэмжих эсэх санал асуулгыг Чингисийн талбайд явуулна. Утас: 99113439


12:00 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай эрүүл мэнд эмнэлгийн асуудлаар уулзаж, тодорхой саналууд хүргэнэ. Арга хэмжээ Эрүүл мэнд, спортын сайдын өрөөнд болно.