Л.Гансүхийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
2015/09/17
Улсаас 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гуравдахь өдрөө үргэлжлэх гэж байна. Хурлыг олон нийтэд нээлттэйгээр буюу Ийгл телевиз, ТВ-9 телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа юм. Гурван өдөр үргэлжилж буй шүүх хуралд шүүгдэгч Л.Гансүх, н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нар тайлбар мэдүүлэг өгсөн. Мөн хохирогчоор оролцож буй “Багануур” ХХК, ТӨХ-ны төлөөлөгч нар ч мэдүүлгээ өгөөд байгаа юм. Ингэхдээ “Багануур” ХХК-ийн ажилтан уг шүүх хуралд хүчээр оролцож байгаагаа мэдүүлсэн билээ.
Харин өнөөдрийн хурал гэрчүүд мэдүүлэг өгснөөр үргэлжилнэ. Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлэг өгнө. Түүний өгөх мэдүүлэг олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Тэрбээр өөрт байгаа нотлох баримтуудаа үзүүлэн Л.Гансүхийн гэм буруугүйг тогтоолгоно гэж удаа дараа мэдэгдсэн билээ.
Tsy hua · 2015/09/17
Hujaa Elbegdorjiin nohoi yavuulga gej bodoj bna
Зочин · 2015/09/17
ГАНСҮХИЙН АСУУДЛЫГ ЯАЖ ИЙГЭЭД СОНГУУЛЬ ӨНГӨРТӨЛ СУНЖРУУЛЖ ХЭРЭГ МЭТЭЭР БАЙЛГАЖ БАЙГААД АН-ЫН НЭР ХҮНДИЙГ ЗОРИУД УНАГААЖ СОНГУУЛЬД ЯЛАХ ГЭСЭН 100 АРД ШАХУУ ЖИЛ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ ТУРШЛАГАЖСАН АЛУУРЧИН МАН-Ы ГАР ХӨЛ БОЛОГЧДЫН АЖИЛ. ШҮХ 88583399