Л.Гансүхийн шүүх хурал: Гэрчүүд мэдүүлэг өгч байна
2015/09/17
Улсаас 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гуравдахь өдрөө үргэлжилж байна. Хурлыг олон нийтэд нээлттэйгээр буюу Ийгл телевиз, ТВ-9 телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа юм. Гурван өдөр үргэлжилж буй шүүх хуралд гэрчүүдийн мэдүүлгээр үргэлжилж байна. Шүүх хурал эхэлмэгц “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн захирал н.Сүхбаатар мэдүүлэг өгсөн бол яг одоо “Багануур” ХХК-ийн захирал н.Отгонбаяр мэдүүлэг өгч байгаа юм. Түүний дараа шинжээч н.Ичинхорлоо, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар мэдүүлэг өгөхөөр болжээ. Яг одоо мэдүүлэг өгч буй “Багануур” ХХК-ийн захирал н.Отгонбаяр Багануур компани байнга алдагдалтай ажилладаг гэж мэдүүлж байна.
Түүний мэдүүлгээс сонирхуулбал,
-Танай компанид ямар хохирол учирсан юм бэ?
-АТГ-аас энэхүү хэргийг шалгахдаа манай компанийн алдагдлыг тогтоосон. Манайх хохиролтой гэж мэдүүлээгүй. АТГ мэдээлсэн.
-Гэрээг бүх талаар мөрдөж ажилласан уу?
М.Отгонбаяр: Тэгсэн.
-Гэрээнээс хохирол учирсан уу?
М.Отгонбаяр: 3:6 дээр яригдаж байгаа. Жингийн зөрүүний асуудал яригдаж байгаа. Өгсөн авсан. Манайх өгсөн, эднийх авсан гэрээний зөрүү яригдаж байна.
-Та тодорхой ярина уу?
-М.Отгонбаяр: Багануур хувьцаат компаниас авсан нүүрс, авсан нүүрсний зөрүү гарсан. Нунтаг нүүрс гарсан байгаа.
-Энэ гэрээ хүчин төгөлдөр мөн үү?
-М.Отгонбаяр: Гэрээ хүчин төгөлдөр байна.
Өмгөөлөгч асуулт асууж байхад шүүгч, улсын яллагчийн зүгээс эсэргүүцлээ. Харин энэхүү асуудалд өмгөөлөгч Ц.Баасандорж “Хамгийн чухал асуултуудыг асуулгахгүй байна. Намайг ямар учраас ёс зүйгүй гэж байгаа юм бэ. Ёсзүйн алдаа гаргасан бол хэлээч. Би алдаагаа засая. Хамгийн гол гэрчээс асуулт асуулгахгүй байна” хэмээн бухимдсан юм.
Яг одоо Аудитын газрын шинжээч Ичинхорлоо тайлбар өгч байна.
Зочин · 2015/09/17
ene hereg er ni todorhoi bolcihloo doo. deerees shidsen chuluu uursdrv ni ergej oigood bn uu daa