2014-05-08-ны өдөр  Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны Хар хошуу уулын овоон толгойгүй нэг, хэн болох нь тодорхойгүй зэрэмдэглэгдсэн  хоёр цогцос олдсон.  Энэ хэргийг үйлдсэн  Б.Идэрзаяад анхан болон давж заалдах шатны шүүхээс 20 жилийг гянданд, таван жилийг онц дэглэмтэй ангид эдлүүлэхээр нийт 25 жилийн хорих ял оноосон байдаг.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Идэрзаяад холбогдох хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.

Б.Идэрзаяа нь өөрийгөө буруугүй,  энэ хэргийг ганцаараа үлдээгүй, өөр хүмүүс хэргийг үйлдсэн хэмээн  захидал илгээж байсан удаатай.  

Бямбасүрэнгийн Идэрзаяа 1991 оны арванхоёрдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ. Айлын отгон хүү юм байна. Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн. Тэрээр наймдугаар ангиа төгссөнөөс хойш сургуульд сураагүй. Ажил хийхээр нийслэлд ирсэн юм байна. Хотод Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны Их наранд ах, эгчтэйгээ амьдардаг байжээ.