Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр дахин үргэлжилнэ. Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн шүүх хурал 4 хоногийн турш үргэлжилсэн ч ажлын цаг дууссан шалтгаанаар баасан гаригт завсарласан. Улмаар амралтын 2 өдөр таарсан тул амарч, өнөөдөр дахин үргэлжилж байна. Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.