Ерөнхий сайдыг огцруулах “ажиллагаа”-нд УИХ-ын гишүүд гарын үсэг зурсаар байна
2015/09/21
Монгол улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн нэг хэсгийн 6, УИХ-ын тухай хуулийн 7-р зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4-р зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн барихаар өнгөрсөн сараас эхлэн УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулаад байгаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал болох Рио Тинто болон өөр компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид Монгол улсын Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь өөрөө огцрох үндэслэл гэдгийг Г.Уянга гишүүн тогтоолын төсөлдөө тусгаад байгаа.
Одоогоор уг тогтоолын төсөлд Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, Ж.Энхбаяр нарын 10 гаруй гишүүн гарын үсэг зураад байна.
Хэрвээ 20 орчим УИХ-ын гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм.
Тиймээс Г.Уянга гишүүн гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд УИХ-ын намрын ээлжит чуулганаар тогтоолын төслөө өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгааг эх сурвалж мэдээлж байна.
Зочин · 2015/09/22
Ulaan geruulch avgai amnaas ni oligtoi ug unahgui shuu ulam l muu amlaad umhii amnaas ni buzariin ug garna zugeer l nuhruu sahiad gertee suuj bval taarna
Зочин · 2015/09/22
Dahij ta nariig songodog bol doo hol hevt gene
Зочин · 2015/09/22
Utanga shig helemgii heruulch bol gishuun bolohod duhum l yum uls geheesee umnu yaval heruuliin alim shidej suuh uu l gej boddog bh daa huurhii
Зочин · 2015/09/21
ДОРНОД АЙМАГТ ГУРИЛ ,ТАЛХ, ТӨМСНЫ ҮНЭ НИЛЭЭД ХЯМД БАЙХ БОЛОМЖТОЙ. У.И.Х-ЫН ГИШҮҮН БОЛОРЧУЛУУН ӨНГӨН ДЭЭРЭЭ АРД ТҮМНИЙГ ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАЖ БАЙГАА ГЭЖ ЯРЬДАГ БОЛОВЧ ЭНЭ ҮГЭЭРЭЭ ХАЛХАВЧ ХИЙЖ ДОРНОДЫН АРД ТҮМНИЙГ МӨЛЖИЖ БАЙНА. ЯАЖ МӨЛЖИЖ БАЙГАА ЮМ ГЭВЭЛ ТУН ОЙЛГОМЖТОЙ. МӨНГӨӨР ГАРАА УГААЖ УЛС ТӨРД ОРОХЫН ТУЛД ТУЛ МӨНГИЙГ ХАЙР НАЙРГҮЙ ЦАЦАЖ ХУДЛАА ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ У.И.Х-ЫН ГИШҮҮН БОЛЖ ХОМХОЙ СЭТГЭЛ НЬ ЦАДАЖ ХАНАХГҮЙ ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ ӨЧНӨӨН ГА-ГААР НЬ АВЧ ӨЧНӨӨН ХАУС БАРИУЛЖ ТЭНГЭР ТУЛСАН ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ ИХ МӨНГӨ ЦАЦАЖ БАЙГААД УЛАМ ИЛҮҮ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ДЭВШИН ШУНАЛТАЖ ИЛҮҮ ИХЭЭР ИДЭХИЙГ БОДОЖ БАЙНА. ДЭЭРХ БАЙДЛААС ДҮГНЭЛТ ХИЙХЭД АЖИЛЧДЫНХ НЬ ЦАЛИН 1САЯААС ДООШГҮЙ ГУРИЛ КГ НЬ 500-ААС ДЭЭШГҮЙ. БАЙХ БОЛОМЖТОЙ.ДОРНОДЧУУДЫГ ТЭЖЭЭЖ БАЙСАН АРД ИРГЭДИЙН АМИН ЧУХАЛ ГУРИЛЫН ГАНЦ ҮЙЛДВЭРИЙГ НЬ АВСАН ЮМ СЭТГЭЛ БАЙСАН БОЛ ГУРИЛЫГ НЬ ХЯМД БАЙЛГАЖ БОЛНО ДОО. БОЛОРЧУЛУУН ШУНАЛТАЖ ТҮЛШ ШАТАХУУН ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ БАЙХАД ГУРИЛЫНХАА
Зочин · 2015/09/21
Zob.demjij bn odoo idej uuj blson.ih idbel gedsend haltai l gdgsen.
Зочин · 2015/09/21
Uyangaa chi dandaa bitii ingej tur ard tumend gai bolj bl daa.chi said bolbol zuv bloh uu.araas n dandaa hulchgaruud