Н.Алтанхуяг зөвлөхөө аварч чадсангүй юу
2015/09/22
Улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдсан байгаа Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав хоног үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа. Улсын яллагчид Л.Гансүхэд таван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргасан юм. Харин Н.Даваахүүд долоон жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах санал гаргасан. Мөн Б.Мөнгөнтуяад 7.5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг дөрвөн жилээр хасах саналыг тус тус гаргасан.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн Л.Гансүхэд 4.6 жил жирийн дэглэмтэй хорих ангид, Н.Даваахүүг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяаг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял ногдуулав. Цагдан хоригдсон хоногийг ялаас хасах, хоёр сая төгрөгийг хуваан төлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргалаа. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Л.Гансүх хэлэхдээ, “Би ял авсан ч өршөөл хүсэхгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ийнхүү тэрбээр анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял сонссон юм. Ямартай ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгөөд ч зөвлөхөө аварч чадсангүй. Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгсөн юм.
Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар дөрвөн жил хэрэгжүүлэх гурван том ажил төлөвлөсний нэг нь ард иргэдийн ахуй амьжиргаанд нэмэр болох үүднээс “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 16 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийн жилийн хүүг найм болгож, цемент армутурын үйлдвэрийг Засгийн газрын Ерөнхий сайдаар ажилласан хүнээс асууж байна. Өм цөм яривал хүн ойлгохгүй. Бүхэл том дүр зургаар нь ярихгүй бол болохгүй. Нүүрс хөтөлбөр чинь Засгийн газрын үед хийсэн жижигхэн хэсэг нь юм. Тэр үед нүүрсний үнэ хэт өндөр үнэтэй болчихлоо гэх гомдол манай шинэчлэлийн Засгийн газрын 1111 төвд маш олон ирэх болсон. Ингээд асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзээд, М.Сономпил сайдад үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газрын холбогдох шийдвэр гарч, нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ард түмний захиалга байсан” хэмээн онцолсон.
Түүгээр ч зогсохгүй шүүх хурлын өмнө “Энэ зохиомол хэргийг бий болгосон хүмүүс өнөөдөр ирсэнгүй. Шинжээчийн дүгнэлт гарган, хохирол учирсан гэж дүгнэсэн Ичинхорлоо алга болчихсон гэнэ. Багануурын уурхай хохирсон гэж мэдүүлэг өгсөн хүн нь бас алга. Эдгээр хүмүүс байхгүй учраас өнөөдөр шүүх хурал хойшилж байгаа юм байна. Гурван сэжигтнийг хорьсон нь Монгол шоронжсон нийгэм болсныг харууллаа. Дээр нь энэ хэрэг улс төрийн зорилготой. Хөтөлбөрийн үр дүн бэлээхэн байхад хэрэг өдүүлсэн нь Н.Алтанхуягийн, Шинэчлэлийн засгийн газрын нэр хүндийг унагаах зорилготой. Хоёр жил ажиллахад миний чих их халууцсан даа. Бид чөмгөө дундартал зүтгэсэн. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд суулгасан. Миний охин, миний эргэн тойронд байгаа бүх хүнд хэрэг үүсгэсэн. Би анхнаасаа нам дагнасан бүлэглэлд үйлчлэхгүй гэсэн нь ийм уршиг дагууллаа. 25-27 насны гурван залууг зургаан сар хорьчихоод энэ хэрэгт огт холбогдолгүй юм байна гээд сулласан. Гэтэл дахин татварын хэрэг үүсгэсэн. Надад ч баримт бий. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Тэрбээр ийнхүү мэдэгдсэнээр барахгүй “Л.Гансүхийг буруугүй гэдгийг нотолно” гэж байв. Ийнхүү мэдэгдсэнийх нь дараа шүүхэд ноцтой баримт дэлгэх нь гэсэн хүлээлт үүссэн. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүхэд Л.Гансүхийг буруугүйг нотлох баримтаа шүүхэд хангалттай гаргаж чадаагүй бололтой. Ямартай ч түүний зөвлөх байсан нөхөр анхан шатны шүүхээс ял сонсчихлоо. Магадгүй Михаилд нэг бодол бий гэдэг шиг давж заалдах шатны шүүхэд нууц хөзрөө дэлгэх ч юм бил үү.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
Зочин · 2015/09/23
БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АН-ЫГ ӨӨРИЙНХӨӨ АЛУУРЧИН, АВИЛГАЧ ,ХУЛГАЙЧ МАН-ТАЙ АДИЛХАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАМ БОЛГОХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ГАНСҮХИЙН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ ДАХИН ӨӨР ОЛЗ ХАЙЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ БӨГС ҮНЭРТЭЖ ГҮЙХ БАЙХ ДАА. ОНИГООТОЙ ЮМ.
Ахмад · 2015/09/22
Угаасаа өөр шудрага компанаар хийлгээд хяналтаа сайн тавихгүй, яасийм.Яах гэж өөрсдөө удирдаж хийсэн юм. Өөрсдөд нь ашигтай болоод тэр байхдаа. Хэн ч ингэж хардана ш дээ.
Зочин · 2015/09/22
ELBEGDORJ DALD ORJ YHEECHEE CHI
Зочин · 2015/09/22
Altanhuygaa zahialagchiin neriig shuud helcheech. AN ugaasaa butehgui. Zasag yamarch ih soligddogiin. Soliod soliod uls orniig avaad yavchih chadvartai bolovson huchin AN.d baihgui shde. Gaigui chadaltai ni Amarjargal. Daraagiih ni Narantsatsralt baisiin terniigee dotroosoo horlood altsan. Iim l nam shude. Dahij songosnii hereggui. Mongol oron zurund orj diilehee boliod zaragdah ged bnaa
Зочин · 2015/09/22
1930-ААД ОНД МАН ЯМАРЧ ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ЦАГААНТНЫ ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙСАН, ЯПОНЫ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ БАЙСАН, ЭСЭРГҮҮ ЛАМ НАРЫН БҮЛГИЙН ГИШҮҮН БАЙСАН, УЛСЫН ЭД БАРААГ ЗОРИУД УСАНД НОРГОСОН ГЭХ МЭТЭЭР ГҮТГЭЖ БАГААР ХЭЛЭХЭД 30000 ХҮНИЙГ ГҮТГЭН ХЭЛМЭГДҮҮЛЖ ТОЛГОЙГ НЬ ЗАЛГИСАН . ГАНСҮХИЙН АСУУДАЛ ЯГ ДЭЭРХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ДАВТАЖ БАЙНА. МАН 1930-ААД ОНООС ХОЙШ ЯГ ИНГЭЖ АРД ИРГЭДИЙ ТАРХИ ТОЛГОЙ Г ХОРДУУЛАН ӨӨРСӨНДӨӨ ИТГҮҮЛЖ СОНГУУЛЬД ЯЛСААР ӨДИЙ ХҮРСЭН. МАН ЭНЭ ХОРТ АЖИЛЛАГААГАА ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО. 1990-ЭЭД ОНД АРДЧИЛАЛ ЯЛЖ МАХН-ЫН ТӨВ ХОРООГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛАХДАА БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫГ АМЬД ҮЛДЭЭСЭНИЙ УРШИГ. БУЗАР АЛУУРЧИН МАН ҮХЭЛРҮҮГЭЭ ДЭНДҮҮ АЛГУУР ЯВЖ БАЙНА. ЖААХАН ЭРЧИМЖҮҮЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС ҮҮРД АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Like • Reply • Yesterday at 1:49pm
Зочин · 2015/09/22
1930-ААД ОНД МАН ЯМАРЧ ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ЦАГААНТНЫ ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙСАН, ЯПОНЫ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ БАЙСАН, ЭСЭРГҮҮ ЛАМ НАРЫН БҮЛГИЙН ГИШҮҮН БАЙСАН, УЛСЫН ЭД БАРААГ ЗОРИУД УСАНД НОРГОСОН ГЭХ МЭТЭЭР ГҮТГЭЖ БАГААР ХЭЛЭХЭД 30000 ХҮНИЙГ ГҮТГЭН ХЭЛМЭГДҮҮЛЖ ТОЛГОЙГ НЬ ЗАЛГИСАН . ГАНСҮХИЙН АСУУДАЛ ЯГ ДЭЭРХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ДАВТАЖ БАЙНА. МАН 1930-ААД ОНООС ХОЙШ ЯГ ИНГЭЖ АРД ИРГЭДИЙ ТАРХИ ТОЛГОЙ Г ХОРДУУЛАН ӨӨРСӨНДӨӨ ИТГҮҮЛЖ СОНГУУЛЬД ЯЛСААР ӨДИЙ ХҮРСЭН. МАН ЭНЭ ХОРТ АЖИЛЛАГААГАА ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО. 1990-ЭЭД ОНД АРДЧИЛАЛ ЯЛЖ МАХН-ЫН ТӨВ ХОРООГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛАХДАА БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫГ АМЬД ҮЛДЭЭСЭНИЙ УРШИГ. БУЗАР АЛУУРЧИН МАН ҮХЭЛРҮҮГЭЭ ДЭНДҮҮ АЛГУУР ЯВЖ БАЙНА. ЖААХАН ЭРЧИМЖҮҮЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС ҮҮРД АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Like • Reply • Yesterday at 1:49pm
Зочин · 2015/09/22
1930-ААД ОНД МАН ЯМАРЧ ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ЦАГААНТНЫ ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙСАН, ЯПОНЫ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ БАЙСАН, ЭСЭРГҮҮ ЛАМ НАРЫН БҮЛГИЙН ГИШҮҮН БАЙСАН, УЛСЫН ЭД БАРААГ ЗОРИУД УСАНД НОРГОСОН ГЭХ МЭТЭЭР ГҮТГЭЖ БАГААР ХЭЛЭХЭД 30000 ХҮНИЙГ ГҮТГЭН ХЭЛМЭГДҮҮЛЖ ТОЛГОЙГ НЬ ЗАЛГИСАН . ГАНСҮХИЙН АСУУДАЛ ЯГ ДЭЭРХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ДАВТАЖ БАЙНА. МАН 1930-ААД ОНООС ХОЙШ Я ГИНГЭЖ АРД ИРГЭДИЙ ТАРХИ ТОЛГОЙ Г ХОРДУУЛАН ӨӨРСӨНДӨӨ ИТГҮҮЛЖ СОНГУУЛЬД ЯЛСААР ӨДИЙ ХҮРСЭН. МАН ЭНЭ ХОРТ АЖИЛЛАГААГАА ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО. 1990-ЭЭД ОНД АРДЧИЛАЛ ЯЛЖ МАХН-ЫН ТӨВ ХОРООГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛАХДАА БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫГ АМЬД ҮЛДЭЭСЭНИЙ УРШИГ. БУЗАР АЛУУРЧИН МАН ҮХЭЛРҮҮГЭЭ ДЭНДҮҮ АЛГУУР ЯВЖ БАЙНА. ЖААХАН ЭРЧИМЖҮҮЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС ҮҮРД АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Like • Reply • Yesterday at 1:49pm
Зочин · 2015/09/22
БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АН-ЫГ ӨӨРИЙНХӨӨ АЛУУРЧИН, АВИЛГАЧ ,ХУЛГАЙЧ МАН-ТАЙ АДИЛХАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАМ БОЛГОХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ГАНСҮХИЙН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ ДАХИН ӨӨР ОЛЗ ХАЙЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ БӨГС ҮНЭРТЭЖ ГҮЙХ БАЙХ ДАА. ОНИГООТОЙ ЮМ.
Зочин · 2015/09/22
:Дээдчүүлийн захиалга амжилттай явагдлаа.Одоо болимоор юм. Алтанхуягийг ЗГ-аас унагачихлаа
шүү дээ.Алтанхуягийн бүх хүмүүс шоронд орлоо ,Үхэх дээрээ зарим нь тулсан байгаа. Арай дэндэж байгаа юм биш үү.1937 оны хэлмэгдүүлэлт дуусаагүй л байгаа юм байх даа, Шүүх прокурор ямар гэдгийг харлаа шүү дээ,хэлэх үг ч алга. Монгол орон хэзээ сайхан болох бол доо гэж ард түмэн харсаар л ...!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2015/09/22
Гансүх анхнаасаа ард түмэнд учруулсан хохиролдоо гэмшээд хамтрагч ялангуяа Н.Алтанхуягийн идсэн уусаныг илчлээд явах ёстой байсан юм. Өөрөө ёс суртахуунгүй хүн юм л даа. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд асар их хэрэгтэй зүйл олон түмэнд хийх мөнгө идчихээд гүрийгээд байх юм. АЛТАНХУЯГИЙГ ДАГАСАН ХҮН ДАНДАА МӨНГӨНИЙ ХЭРЭГТ ОРДОГ. ОХИН САРАНЗАЯА НЬ САНГИЙН ЯАМАНД БАЙХДАА ХУУЛЬ БУСААР АСАР ИХ ИӨНГӨ ГАРГААД ХЭРЭГТ ОРСОН. НАЙЗ ХҮРЭЛСҮХ НЬ "ЦЭВЭР АГААР САНГИЙН" МӨНГӨ ИДЭЭД ШОРОНД ОРСОН. ЭНЭ ГАНСҮХ НҮҮҮРСНИЙ МӨНГӨ ИДСЭН. ШАВЬ ПҮРЭВСҮРЭН НЬ ТӨРИЙН САНД БАЙХДАА МӨНГӨ ИДЭЭД ШОРОНД ОРООД ГАРСАН. ХҮРГЭН ДЭНЗЭН НЬ БАС УЛСЫН МӨНГИЙГ ХУВИЙН КОМПАНИ РУУГАА ШИЛЖҮҮЛЭЭД ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙНА. Ер нь Алтанхуягийг маш сайн илчлилсэн бол өөрйинх нь үүрэх ялнаас хасагдах байхгүй юу.