Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх иргэдийн зээлийг чөлөөлөх хэрэгтэй гэдгийг удаа дараа мэдээлж байсан.  Тиймээс “Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар төлөвлөж, иргэдийн саналыг авч эхлээд байна. 

“Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор тэрбээр тодорхой хэмжээнд судалгаа хийсэн гэдгээ онцолж байсан.  Тухайлбал,

 

•           УИХ-аас Эдийн засгийн  ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн хүрээнд ойролцоогоор дөрвөн их наяд төгрөгийн хэргийг өршөөнө. Өнөөдөр Монгол Улсын иргэд арилжааны банкуудаас нийт 1.5 их наяд төгрөгийн зээл авсан байна.

•           Ерөнхийлөгчийн 4 жилийн хоолны төсөв 2 их наяд. Харин 3 сая иргэдийн зээл 1,5 их наяд.

•           Иргэдийн зээлийг чөлөөлснөөр татварт ямар нэгэн хүндрэл гарахгүй гэх зэргээр олон тоо браимт хэлж байлаа.

Улс төрчдийн буруу бодлогоос болж иргэд “модоо барих” болосон бөгөөд өнөөдөр өр, зээлгүй хүн бараг алга. Бүгд л цалингийн болон үл хөдлөх хөрөнгө, малаа барьцаалан зээл авч байна. 100 гаруй хүнд ногдох дөрвөн их наяд төгрөгийн хэргийг өршөөх бус хуулийн дагуу албан татвараа авах хэрэгтэй. Харин өдрөөс өдөрт амьдрал нь доройтсоор байгаа гурван сая хүнд нэг удаа өршөөл үзүүлэх нь зөв гэдгийг тэрбээр хэлж байсан.

Иргэдийн зээлд байрны зээл орохгүй, харин цалингийн болон ахуйн зээлүүд хамрах байх юм байна.  Тиймээс энэхүү зээлийг чөлөөлүүлэхийн тулд Чингисийн талбайд гарын үсэг цуглуулж эхлээд байгаа ажээ.