Бусдын баримт бичгээр хил нэвтрэхийг завдав
2015/09/22
Буянт-Ухаа боомтоор 9 дүгээр сарын 18-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаар аяллын онгоцоор манай улсын иргэн А нь бусдын баримт бичиг ашиглан хил нэвтрэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна.
Улмаар хэргийг шалгаж байгаа ажээ.