Ч.Сайханбилэг: Өнөөгийн эдийн засгийн байдал бидэнд бүсээ чангалахыг шаардаж байна
2015/09/24
2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ.
Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байна гэсэн мэдээллийг Ерөнхий сайдын өрөөнд лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Болор өглөө.
Энэ оны төсвийг 2014 онд баталж, 2015 оны нэгдүгээр сард тодотгосон. Төсвөө батлах болон тодотгохдоо төсвийн зардал дээр нэлээд ажилласан. Харамсалтай нь оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд боллоо. Түүхий эдийн үнийн бууралт гол нөлөөллийг үзүүллээ. Түүхий эдийн үнэ өндөр байсан 2009-2012 онд манай улсын төсөв огцом тэлсэн. Энэ оны төсвийг нэлээд танаж баталсан боловч дахин хумих шаардлага гарч байна гэж Сангийн сайд хэллээ.
Засгийн газар хуулийн дагуу аравдугаар 1-нд ирэх оны төсвөө өргөн барих ёстой. Төсөв, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч зөв зохицуулалт хийж, орлого нэмэх ямар боломж байгааг судалж ажиллах учиртай.
Зэс, алт, нүүрсэн дээр бид алдаж байгаа ч шатахууны үнэ буурч байна. Тодорхой, багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна. Төсвийн тодотгол оруулж ирэх үед шатахуун дээр онцгой болон бусад татварыг нэмж төсөвт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв гэж бид үзэж байна. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх нь бидний үүрэг, хариуцлага. Энэ чиглэлд ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Мөн өөр орлого олох хөтөлбөрүүд, төрийн өмчийг худалдаж борлуулах чиглэлээр орлогын эх үүсвэр бүрдүүлэх ямар боломж байгааг судлан татварын уян хатан бодлого, зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлагатай байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Урсгал зардлын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажиллах цаг болсон. Гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах, улстөрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналтай байгаагаа Ерөнхий сайд хэлээд судалгааг ойрын үед хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ иргэд, татвар төлөгчдийн халаас руу орохгүйгээр зохицуулалт хийж, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг бууруулахгүй байхыг хатуу анхаарууллаа.
2015 онд цалин нэмэхээр төлөвлөсөн ч ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй байна. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо таатай хүлээж авахгүй байх. Гэхдээ цалин буулгахгүйгээр асуудлаа шийдэх гарц хайж байхад цалин нэмэх тухай асуудал байж таарахгүй. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр хийхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгож, нөхцөл байдлаа зөв танилцуулж, харилцан ойлголцох учиртайг анхаарууллаа.
Нийгмийн халамжийг зорилтод бүлэгт нь хүргэхэд бодлогын өөрчлөлт хийх ёстойг 2016 оны төсөвт анхаарч ажиллах шаардлагатай.
13 дахь сарын шагналт цалингаас татгалзахыг төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн мөрдөхөд буруудах зүйлгүй. Орлого буурсан энэ тохиолдолд бүсээ чангалах, зардал мөнгөө хэмнэхэд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй хаана хаанаа санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Татварын зохицуулалт, орлого нэмэх боломжийг бий болгохын төлөө Сангийн яам бүхий л бололцоогоо дайчилна. Иргэд, татвар төлөгчдийн халаас руу орохгүйгээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөвт тусгаж ажиллахаа Сангийн сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Зочин · 2015/09/26
Төрийн хамгаалалтаа авч хаяа. Хэнээс айлаа гэж хамагаалалт аваад байгаа юм? Идсэн ууснаа хамагаалах гэж төрийн хамагаалалт аваад байгаа юмуу?
Зочин · 2015/09/26
Зайлаад өгөөч. Араб руу тэр гэрээгээ бариад тонилоод өг.
Зочин · 2015/09/26
chadahgui bol ogtsorooch ard tumend changalah bus ch alga.naad avilgalchdinhaa turus unegui avsan hurungu hulgailsan buh yumig huraaj chadval chamd baatarin odon heden davraar ni uyzuuj ue
Зочин · 2015/09/25
ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭДЭН ГА-ГААР НЬ АВЧ ХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. 3-ДАГЧ ХҮЧИН ГЭДЭГ ТИЙМ Л УЛСУУД БАЙНА. 4 БА 5 ДАХЬ ХҮЧНҮҮД Ч ТИЙМ Л БАЙНА. УЯНГА. ГАНБААТАР, ДАВААСҮРЭН НАР Ч ЯЛГААГҮЙ ТЭДНИЙГ СОНГОЖ АЗАА ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ. МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ДЭЭР. ДОЛООН ДОР ЮМ БОЛНО.УРЬД ӨМНӨ ДАРГА НАР ИДЛЭЭ УУЛАА ГЭЭД БАЙДАГ БАЙСАН . ХЭН Ч ТЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛДАГГҮЙ БАЙСАН . ЗӨВХӨН АН Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ШОРОНД ОРУУЛДАГ БОЛГОСОН. АН -ААС ӨӨР МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. 88583399
Зочин · 2015/09/25
Ард тумэн 20 гаруй жил бусээ чангалсаан. Одоо чангалах зай улдээгуй . Харин тереес терсен тэрбумтнууд та нар хулгайлсан менгенийхее ечуухэн хэсгийг буцаан телж л наад хэцуу байдлаасаа гарахыг бод. Бух идсэн менгее телдег бол ч Монгол улс сэргэн мандана бизээ. Татварынхан цалин авдаг ажлаа хийснийхээ телеехэдэн тер бумаар урамшуулал авдаг, , нийслэлийн иргэдийн телеелегчид сард 4,5 сая тегрегийн цалин авдаг. Ийм аргаар хелжиж баяжчихаад ядуу ард тумнээ бусээ чангал гэхээс ичихгуй бна уу ноен еренхий сайдаа
Zochin · 2015/09/25
Deereesee ehelj tsomotgol hiih heregtei baihaa. Vvrsdvv ulgerlewel taarna. Iluu zartsuulj baigaa zardlaa tanawal sain baina. Tvriin tomchuud olon oron ruu yalj yawdgaa boliwol taarna. hamgiin heregtei hurald yawah heegtei yum shig. Ded saiduudiin oron toog hasaj, Tomchuud tsalingaasaa todorhoi huwiig ulsdaa butsaaj vgwul zuw bolno. Tanaj boloh zardllin tuhai ard tum neesee tumneesee asuuj shidwel yaan yum be?
Зочин · 2015/09/24
Ард тумний хадгаламжаас монго авах юм бол оршоолын хуулиар идсэн ууссан ил болгосодоос 20-30татвар аваарай арай солиорч байж ард тумнийг босговдоо сайханбилэг минь боовоороо буруу тоглоод байна шуу тэвчээрт хязгаар байдаг нэг тэсэрвэл зогсоож дийлэхгуйл болов уу 7хэмжиж нэг хайчил гэж ард уг бий юу дураараа татвар авдаг юм бэ ядаж 1-5хувь байж болдоггуй юм уу татварын монгоо зов зарах хэрэгтэй
irgen · 2015/09/24
uhaan hurehgui bna aa uuchilaarai geed unenee heleechee. mongold buh l bolomj bii
шаабар · 2015/09/24
Ард түмэнд чангалах бүсний гогцоо үлдээгүй шүү. Өөрсдөө хэрхэн чангалж болдгийг үлгэрлэх хэрэгтэй. Энэ олон найр наадмаа зогсоо л доо. Нэг ажлаа дахин дахин хийсэн дүр эсгэж мөнгө угаадгаа боль. Захиргааны зардлаа тана. УИХ-ын гишүүд ИТХ-ын гишүүдэд олон тэрбум саяар нь мөнгө өгдөгөө зогсоо. Харин эсрэгээр жирийн иргэдийн цалин тэтгэвэрийг нэмбэл мөнгөний эргэл түргэсч төсөвт нэмэр болох юм биш үү.
Зочин · 2015/09/24
ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР МАН-ЫН БЭЛЭНЭЭР ТАРААХ ГЭЖ ТАВЬСАН 1.6 ТЭР БУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ТӨЛЖ БАЙНА. ТЭГЭЭД НҮҮРСНИЙ ҮНЭ ТОНН НЬ 130-ААС ДООШ ОРЖ 35 ДОЛЛАР БОЛТОЛ УНАСАН,ЗЭСИЙН ҮНЭ УНАСАН ЭНЭ ҮЕД МАШ БОГИНО ХУГАЦААНД 80 ЖИЛ ХИЙСЭНЭЭС ДУТУУГҮЙ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛИЙН ДОТОР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЧИХЭЭД БАЙНА. ТАНАЙХ ШИГ 100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ НАМ БИШ ШҮҮ ДЭЭ МАН-ХЫНХАН ТА НАР НААД ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН НАМ АА БУШУУ ТҮРГЭН ТАРААГААЧ ЭЭ. ЯАСАН ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ?. МОНГОЛ ХҮМҮҮС МӨН ЮМ УУ БИШ ЮМ УУ? 88583399
Зочин · 2015/09/24
Хэн бүсээ чангална гэж? УИХ-ын гишүүд, НИТХ-ын гишүүд, дарга сайд нар өөрсдөө бүсээ чангалцгаа. Ард түмэн чинь тэртээ тэргүй өлсгөлөн байгаа.
Зочин · 2015/09/24
Terbumtanguudaasaa!!!
Зочин · 2015/09/24
Turuus tursun terbimtanuudiinhaa hurungunii yadaj 30%-iig huraagaachee!!!