Эдийн зассаг хүндэрсээр Монгол улс дөрвөн хөллөөд мөлхөх цаг ойртож байгааг сүүлийн үеийн Засгийн газрын шийдвэрүүд болон Монгол банк харсаар дуугүй суусаар... 

Ард түмэн элгээрээ мөлхөх ажлыг ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санаачилж байх шиг. Улсын төсөв улайсан гэдгээр шалтаглан аврах ажил хийхгүй харин иргэдийн халаас руу өнгийсөн ажлыг л эхлүүлээд байгаа Ерөнхий сайдын цаад санаа юу бол... БОДОХ Л ЁСТОЙ АСУУДЛЫН НЭГ. 

Сүүлийн үед дандаа ТАНАНА, ХАСНА, ТОРГОНО гэдэг үгийг уриа болгон лоозондож ард түмний гар хөлийг хүлж байгаад ч хамаагүй өөрсдөө улстөрдөө үлдэх гэсэн явуургүй аргад суралцах болсон эрхэм төрийн түшээд маань УЛСТӨРИЙН ТОГООН ДОТРОО үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж буруугаа бусдаас эрсээр өдөр хоногийг элээж байгаа нь харамсалтай. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл хэнээс болж үүссэн бэ? АРД ИРГЭДЭЭС ҮҮ, АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОСОН УЛСТӨРИЙНХНИЙ ЯВЦУУХАН ҮЗЛЭЭС БОЛСОН УУ? ЭСВЭЛ БҮР ГАДААД ВАЛЮТ БУЮУ НОЁН ДОЛЛАРЫН ХАНШНААС БОЛОВ УУ? 

Ийн мэтгэх улстарчдийн тэргүүн эгнээнд гарцаагүй эрхэм Ерөнхий сайд болон эрх баригч АН-ынхан дуу нэгтэйгээр НОЁН ДОЛЛАРТ буруу өгөх байх. Харамсалтай нь энэ бол зүгээр л тэдний АРЬСАА ХАМГААЛАХ гэсэн увайгүй арга гэдгийг ард түмэн мэднэ. Тэгээд нам дотрох бүлэглэл нэртэй бөөн хорны эзэд АН-ыг аалзны тор мэт сүлжиж эх орныхоо төлөө хөдөлгөх гэсэн нэгнээ барьж түүнийхээ шүүсээр хооллож дуусаад адаг сүүлдн нь шорон хэмээх хар нүх рүү хийдэг явцуу аргатай. Үүнийг Н.Алтанхуягийн ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР дээр хэрэгжүүлж түүнийг дарахын тулд түүний ахлах зөвлөх Л.Гансүх дээр хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлэх хэрэгжүүлэхдээ нилээдгүй сайн арга хэмжээ авч чадсаныг өнгөрсөн тав хоногийн нээлттэй шүүх хурал харуулсан. 

Одоо харин эдийн засаг муудсан ялыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээр тохох гэсэн АН-ынхан болон Улстөрийн хүрээнийхэн битүүхэн бэлдэж байгааг эх сурвалжууд мэдээлсээр... Үнэндээ Н.Алтанхуягийн ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 3 жилийн хугацаанд сэргэж байсан хөлөө олж ядаж байсан эдийн засаг уналтад орсон гэдгийг бүгд мэдэх ч өнөөдөр яллах хүн нь Ч.Сайханбилэг болон ТҮҮНИЙ НӨХӨД-өөс өөр хэн ч биш.

Ингэж хоёр ч ерөнхий сайдаар ТУГ ТАХИЖ байж АН-ынхан ирэх сонгуулиар гарах магадлалтай гэж тооцоолсон АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын тавьсан аалзны тор нь амжилттайгаар ард иргэдээ барих үр дүнтэй арга хэмээн найдсан хэрэг. Тэгэхээр одоо засгаа унагаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал бол З.Энхболдод ганцхан боломж болж харагдаж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. 

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ