Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь дүүргийн 50 жилийн ой хэмээн 140 сая төгрөгөөр медаль хэвлүүлжээ

Баянзүрх дүүргийн засаг дарга 110 сая төгрөгөөр золбин муур нохой устгасан тухай Шилэн дансандаа мэдээллээ

Баянзүрх дүүргийн ИТХ-д суудалтай улс төрийн намууд их хэмжээний мөнгө хуваан авчээ

Баянзүрх дүүргийн ИТХ-аас "ИТХ-ыг хэн сайн мэдэх вэ?" болзолт уралдаан зарласан бөгөөд иргэд энэ явдлыг Туркмений их удирдагч Туркменбаши Сапар Мурат Нязов өөртөө зориулж "Сапарыг хэн сайн мэдэх вэ?" хэмээх уралдаан зарласантай зүйрлүүлэн ярьж байв

"Гудамж төсөл" хэмээх Чингис бондоор санхүүжиж байгаа төсөл байдаг бөгөөд ажил судлах нэрээр Европын орнуудаар өргөн бүрэлдэхүүнтэй зугаалга хийсэн ба түүнийх нь зардал 90 сая төгрөг болсон нь цахим орчинд шуугиан дэгдээж байна

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ынхан мөн онц их хэмжээний мөнгийг хуваан авцгаажээ

Төрийн орон сууцны корпораци буюу ТОСК хэвлэлийн байгууллагуудад онц их хэмжээний мөнгийг тараасан байх бөгөөд дарга удирдлагууд нь үйлчлүүлэгчээ зодсон хэмээх шуугианы дараахан энэ явдал болжээ.

Эх сурвалж : tsag.mn