УИХ-ын гишүүн асан, МАН-ын чадварлаг залуусын нэг хэмээн үнэлэгддэг Ж.Сүхбаатар сүүлийн хэдэн сар МАН-аас гарах тухай асуудал улс төрийн хүрээнд яригдах болсон.

 

Тэгвэл үүнийг баталж Ж.Сүхбаатар өнөөдөр МАН-аас татгалзах бичгээ өргөн барьж, намын гишүүний үнэмлэхээ буцаан өглөө. Тэрбээр, “МАН-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр гарах тухай бичиг, батлахаа Дарханы 10 дугаар багийн намын үүрийн дарга Ж.Оюунд өглөө. Ингээд улс төрийн намын харьяалалгүй чөлөөт иргэн боллоо.” хэмээжээ.

 

Түүний энэхүү шийдвэрийг нам дотроо толхилцож, намын генсек Ж.Мөнхбаттай хийсэн чимээгүй өрсөлдөөнд ялагдал хүлээсэнтэй холбоотой хэмээх таамаглал бий. Мөн Ж.Сүхбаатар удахгүй МАХН-д гишүүнээр элсэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд хэдийн үүсчээ. 

 

Т.Бэх