УИХ-ын намрын чуулган 10-р сарын нэгэнд хуралдана
2015/09/29
УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы ирэх сарын нэгний өдөр нээлтээ хийх юм байна. Ингээд чуулганы долоо хоногийн хуваарийг хүргэе.
2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01, 02-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт 09.00 цагаас:
НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ
ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН 10.00 ЦАГААС:
-
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
-
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
-
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 02-ны Баасан гарагт 09.00 цагаас:
-
Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;
-
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх;
-
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний талаар”.
Зочин · 2015/09/29
1990 ОНООС ӨМНӨ /Е/ ПАСПОРТТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗӨВХӨН НАМЫН ТӨВ ХОРООНЫ ДАРГА НАРТ Л БАЙНА. ХУВИЙН ӨМЧТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ, ОДООНЫ Х ШИГ ОЛОН МАЛТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ, ХУВЬДАА ТРАКТОР 69 -ТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ, ДАРГА НАРЫГ МУУ ГЭЖ БОЛОХГҮЙ, ДАРГА НАР ӨӨРСӨНДӨӨ УЛСЫН ТАНСАГ БАРААТАЙ ДЭЛГҮҮРТЭЙ ТҮҮНД НЬ ЭНГИЙН АЖИЛЧИН ОРОХ ХОРИОТОЙ ТЭР ДЭЛГҮҮРИЙГ НЬ ХААЛТТАЙ ДЭЛГҮҮР, МЭРГЭЖИЛТНИЙ ДЭЛГҮҮР ГЭНЭ. ХҮҮХДИЙГ ЦАЛИНГҮЙ ЦАГ НАРГҮЙ ИХ АЖЛУУЛДАГ, ХӨДӨӨ СУМЫН ХҮН АЙМАГ ЮМ УУ УЛААНБААТАР ЯВАХАД ЗААВАЛ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААС ЗӨШӨӨРӨЛ БИЧИГ /ЗАМ ЯВАХ ГЭДЭГ/ АВЧ ЯВНА. ӨШӨӨ ЗӨНДӨӨ . .ШҮХ
Зочин · 2015/09/29
АРДЧИЛАЛ ЯЛААГҮЙ БОЛ ӨМХИЙ АЛУУРЧИН МАН-Д АМЖИРГААНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛСОН ХАМАГ МАЛ ХӨРӨНГӨӨ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДҮҮЛСЭН МОНГОЛЧУУД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААСАА САЛЖ АРД ИРГЭД ТУХАЙ ҮЕИЙН ДАРГА НАРААС БУСАД НЬ ТУРЖ ҮХЭХ БАЙСАН. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮР Ч МОНГОЛЧУУД ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД 1990-Н ОНООС ӨМНӨ /Е/ ПАСПОРТТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗӨВХӨН НАМЫН ТӨВ ХОРООНЫ ДАРГА НАРТ Л БАЙНА. ХУВИЙН ӨМЧТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ, ОДООНЫХ ШИГ ОЛОН МАЛТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ, ХУВЬДАА ТРАКТОР, 69 -ТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ, ДАРГА НАРЫГ МУУ ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ, ДАРГА НАР ӨӨРСӨНДӨӨ УЛСЫН ТАНСАГ БАРААТАЙ ДЭЛГҮҮРТЭЙ ТҮҮНД НЬ ЭНГИЙН АЖИЛЧИН ОРОХ ХОРИОТОЙ. ТЭР ДЭЛГҮҮРИЙГ НЬ ХААЛТТАЙ ДЭЛГҮҮР, МЭРГЭЖИЛТНИЙ ДЭЛГҮҮР ГЭНЭ. ХҮҮХДИЙГ ЦАЛИНГҮЙ ЦАГ НАРГҮЙ ИХ АЖЛУУЛДАГ, ХӨДӨӨ СУМЫН ХҮН АЙМАГ ЮМ УУ УЛААНБААТА