"Амьдрах тасалбар", "Дурласаны маргааш","Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал", "Дүүлэн нис" зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн Doz Plus энтэйртаймэнт энэ удаа аравдугаар сарын 02-нд албан ёсоор шинэ уран бүтээл "Элэг нэгтэн" УСК-г үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Тус киноны найруулагчаар Ш.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул, зохиолчоор Ш.Доржсүрэн, Ж.Дүүрэнтөгс, Ц.Байгалмаа нар ажилласан байна.

 

 “ДОЗ  ПЛАС” энтертаймэнтынхан “Шилдэг продюсер” хийж чаддагаа баталж кинондоо 70 сая хүн амтай Тайланд улсын “жинхэнэ од” болсон шилдгийн шилдэг, нэр хүндтэй жүжигчдийг тоглуулсан гэнэ.