Н.Алтанхуяг нарт хямд өгдөг нүүрсээ иргэддээ хямд өгье
2015/09/30
“Нүүрс” хөтөлбөрийн хэргээр ял сонсоод удаагүй байгаа Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал олон нийтэд нээлттэй болсон. Тэгвэл дээрх шүүх хуралд “Багануур” ХК хохирогчоор оролцсон юм. Ингэхдээ хохирогч “Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Очирлхам ““Багануур" ХК АТГ-т хандаж гомдол гаргаагүй. Шинжээч нар хохирсныг тогтоосон байсан. Нэгдүгээр шугамаар гарч байгаа том нүүрсийг 39000 төгрөгөөр зардаг. Харин хоёрдугаар шугамаар гарч байгаа нүүрсийг “Эс Жи Эс Эл Би Ди” ХХК-д 27500 төгрөгөөр өгдөг байсан. Гуравдугаар шугам нь нунтаг буюу станцад өгдөг нүүрс. Манай компани станцад нийлүүлдэг 20500 байсан нүүрсээс ашигтай ажилласан. Харин иргэдэд 39000 төгрөгөөр худалддаг байсан нүүрснээс алдагдал хүлээсэн” гэх тайлбар өгсөн байдаг.
Түүнчлэн “Багануур ХК”-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Хохирлыг мэргэжлийн байгууллага тогтоосон. Манай байгууллага гомдол гаргасан зүйл байхгүй. АТГ хохирогч гэсэн чиглэл өгсөн учраас л бид хохирсон. Гэрээнд зааснаар нүрсний тооцоог бүрэн хийсэн. Гэрээнд 1 тонн нүүрсийг 27500 төгрөг гэж заасан. Шигшиж ангилах төхөөрөмж компанийнх. Манайхаас ямар нэгэн зардал гардаггүй” гэсэн. Үндсэндээ “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх явцад 1 тонн нүүрсийг 27500 төгрөгөөр зараад “Багануур” ХК алдагдалтай ажиллаагүй байна.
Тэгвэл ийнхүү нээлттэй шүүх хурлын үеэр 1 тонн нүүрс 27500 төгрөгөөр зарсан “Багануур” ХК хохиролгүй байсныг мэдсэн хэсэг жолооч нар тус компаний уурхайгаас 1 тонн нүүрс 27500 төгрөгөөр худалдан авах санал хүргүүлжээ. Тодруулбал, жолооч нар “Багануур” ХК-ийн нүүрсний уурхайн удирдлагуудад уурхайгаас нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авах хүсэлт тавьсан аж. Тэд “Уг нь уурхайн төлөөлөн удирдах зөвлөлөөс нүүрсээ 39000 төгрөгөөр зарах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн биеэр очин өөрийнхөө ахлах зөвлөхөөр удирдуулж, нүүрсийг 27500 төгрөгөөр авсан гэдгийг бид зурагтаар үзэж харлаа. Тиймээс жирийн иргэд бид ч гэсэн адилхан эрх эдэлж, нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авна” гэсэн байна.
Энэ талаар жолооч нарын төлөөлөл Б.Ягаан “Бид “Багануур ХХК”-ийн нүүрсний уурхайн удирдлагуудтай нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулахаар албан бичиг хүргүүлсэн. Гэвч одоогийн байдлаар ямар нэгэн хариу өгөхгүй 7, 8 хонож байна. Бид хонон өнжин жагсаж байна. Бид зурагтаар Л.Гансүхийн шүүх хурлыг үзлээ. Хурлын үеэр “Багануур” ХХК-ийн удирдлагууд нүүрсээ 27500 төгрөгөөр зарсан ч алдагдалгүй ажилладаг гэж мэдүүлж байна лээ. Тиймээс миний хувьд Сонгинохайрхан дүүргийн 26-н хорооны 4500 гаруй өрхөд нүүрсээ хямд үнээр өгчихмөөр байна. Бид одоо нүүрсийг 32500 төгрөгөөр худалдан авдаг. Гэхдээ телевизээр нэгэнт 27500 төгрөгөөр зарсан ч алдагдалгүй гэсэн учраас бид бас гэрээ байгуулж ажилламаар байна” хэмээн ярьсан.
“Багануур” ХК хохироогүй гэдгээ албан ёсоор мэдүүлсэн. Нээрээ яагаад иргэд 27500 төгрөгөөр нүүрс авч болохгүй гэж гэдэг асуулт гарах нь зүйтэй. Н.Алтанхуяг нарт тодруулбал, дарга нарт болохоор хямд нүүрс зарчихаад алдагдалгүй ажилладаг компани ард иргэддээ хямд өгчихөд болохгүй нь юу байна. Засгийн нэрээр зүсээ хувилгаад ирэхэд хямдарч болоод ард иргэд очихоор алдагдал хүлээнэ гээд сууж байх нь хэр зүйтэй юм бол. Одоо нүүрсний улирал эхэлж байна. Нэгэнт л Улаанбаатарын утааг арилгаж чадахгүй юм чинь иргэд нүүрс түлэх нь ойлгомжтой. Ингэхдээ хямд нүүрс түлбэл зүгээр л байна. Өнөөдөр хоногийн хоолоо яая гэж байгаа иргэдэд 1 тонн нүүрсний зөрүү 5000 төгрөг их мөнгө гэдэг нь ойлгомжтой.
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ орон сууцны 8 хувийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгосон талаарх мэдээлэл хэт эрт гаргасан хэмээн өмнөх сайдыг буруутгасан. Уг нь энэ 8 хувийн зээл намуудын алинд нь ч сонгуулийн шоу хийхэд хэрэг болох нь ойлгомжтой. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед энэ хөтөлбөр зогсох нь. Орон сууцны зээлээ зогсоож байгаа бол ядаж иргэдэд Багануурын нүүрсийг Н.Алтанхуягт хямдруулсан шигээ өгвөл зүгээр юмсан.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
зочин · 2015/10/01
энэ эргүү сэтгүүлчийг...... наад болоод өнгөрсөн шүүх хурал дээр чинь 'бид хэн хэнд нь ашигтай болгоод үний нь өсгөөд 27500 аар авсан' гээд байгаам бишүү мал минь.... чам шиг малнууд төрийн хутгуур болж хүмүүсийн хооронд яс хаяж явахаар юм оё хийж бүтээ эсвэл хүүхдээ хараад гэртээ суу
Зочин · 2015/10/01
1930-ААД ОНД МАН ЯМАР Ч ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ЦАГААНТНЫ ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙСАН, ЯПОНЫ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ БАЙСАН, ЭСЭРГҮҮ ЛАМ НАРЫН БҮЛГИЙН ГИШҮҮН БАЙСАН, УЛСЫН ЭД БАРААГ ЗОРИУД УСАНД НОРГОСОН ГЭХ МЭТЭЭР ГҮТГЭЖ БАГААР ХЭЛЭХЭД 30000 ХҮНИЙГ ГҮТГЭН ХЭЛМЭГДҮҮЛЖ ТОЛГОЙГ НЬ ЗАЛГИСАН . ГАНСҮХИЙН АСУУДАЛ ЯГ ДЭЭРХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ДАВТАЖ БАЙНА. МАН 1930-ААД ОНООС ХОЙШ ЯГ ИНГЭЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ӨӨРСӨНДӨӨ ИТГҮҮЛЖ СОНГУУЛЬД ЯЛСААР ӨДИЙ ХҮРСЭН. МАН ЭНЭ ХОРТ АЖИЛЛАГААГАА ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО. 1990-ЭЭД ОНД АРДЧИЛАЛ ЯЛЖ МАХН-ЫН ТӨВ ХОРООГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛАХДАА БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫГ АМЬД ҮЛДЭЭСНИЙ УРШИГ. БУЗАР АЛУУРЧИН МАН ҮХЭЛРҮҮГЭЭ ДЭНДҮҮ АЛГУУР ЯВЖ БАЙНА. ЖААХАН ЭРЧИМЖҮҮЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС ҮҮРД АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Like • Reply •Yesterday at 1:49pm
Зочин · 2015/10/01
BAGANUURIIN MULGUU DARGA NAR
Зочин · 2015/10/01
АЛТАНХУЯГ АВСАН ЮМ БИШ АРД ТҮМЭН АВСАН ЮМ БАГАНУУР БОЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ ДАМЧИН НАРЫН ӨМЧ БИШ НҮҮРЭС ДАМЛАГЫГ АЛТАНХУЯАГ ЗОГСООХ ГЭЖ ДАМЫН ҮНИЙГ БУУЛГАХ ГЭЖ ОРОЛДСОН ЭНЭ НЬ АРД ТҮМЭН АШИГ ТУСАА ХҮРГЭСЭН ГЭДЭГИЙГ ТҮЛЭЖ ХЭРГЭЛСЭН ЗАХЫН ИРГЭН ХЭЛЭЭД ӨГНӨ ДАМЧИД ШҮҮХИЙН АЛДААН ДЭЭР ДӨРӨӨЛӨЖ БАЙНА
Зочин · 2015/09/30
Ard tumnii bayalag sh dee hyamd abah ni zub
Зочин · 2015/09/30
энэ шүүх хурал ард түмэн нэг зүүлийг тод харуулаа монгол төрийн алба ямар гээч нам дагсан бөхөс арчигч тэнэг галзуу хүмүүсээр дүүрсэнийг ард түмэнд ил тод харуулаа тэр хохирогч гээд байгаа багнуурын төлөөлөл шинжээс шүүх ч яллагч нар нам дагсан галзуу ноходын цуглаан гэмээр юуч мэдэхгүй тэнгүүд даанч дээ
монгол төр нэг ийм болжээ
Зочин · 2015/09/30
1930-ААД ОНЫ ҮЕИЙН 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН ЯГ ТЭР ҮЕИЙНХЭЭ ДҮРЭЭРЭЭ БАЙХАД АРДЧИЛСАН ӨӨР ҮЗЭЛ БОДОЛТОЙ ХҮНИЙГ ЯАЖ ЗҮГЭЭР БАЙЛГАХ ЮМ БЭ . АЛУУРЧИН МАН БОЛЖ ӨГВӨЛ 1930-ААД ОНЫ ҮЕ ШИГЭЭ БУУДЧИХ ГЭЭД БАЙНА. АН-ААС ХУЛГАЙН ХЭРГЭЭР ШИЙДВЭР ГАРААД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ ХАРИН АЛУУРЧИН МАН-ААС ӨЧНӨӨН ХУЛГАЙЧ НАР ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА БОЛОХООР ХОЁР НАМ ХОЁУУЛАА ХУЛГАЙЧ Ш ДЭЭ ГЭЖ ХЭЛЭХИЙН ТУЛД ГҮТГЭЖ БАЙГААД Ч ХАМААГҮЙ АН-ААС НЭГ Ч ГЭСЭН ХҮНИЙГ ШОРОНД ОРУУЛАХ ГЭЭД ҮХЭЛ НЬ ДӨХӨЖ БАЙГАА АЛУУРЧИН МАН УЛАЙРААД БАЙГАА ЮМ.
Зочин · 2015/09/30
1930-ААД ОНД МАН ЯМАР Ч ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ЦАГААНТНЫ ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙСАН, ЯПОНЫ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ БАЙСАН, ЭСЭРГҮҮ ЛАМ НАРЫН БҮЛГИЙН ГИШҮҮН БАЙСАН, УЛСЫН ЭД БАРААГ ЗОРИУД УСАНД НОРГОСОН ГЭХ МЭТЭЭР ГҮТГЭЖ БАГААР ХЭЛЭХЭД 30000 ХҮНИЙГ ГҮТГЭН ХЭЛМЭГДҮҮЛЖ ТОЛГОЙГ НЬ ЗАЛГИСАН . ГАНСҮХИЙН АСУУДАЛ ЯГ ДЭЭРХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ДАВТАЖ БАЙНА. МАН 1930-ААД ОНООС ХОЙШ ЯГ ИНГЭЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ӨӨРСӨНДӨӨ ИТГҮҮЛЖ СОНГУУЛЬД ЯЛСААР ӨДИЙ ХҮРСЭН. МАН ЭНЭ ХОРТ АЖИЛЛАГААГАА ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО. 1990-ЭЭД ОНД АРДЧИЛАЛ ЯЛЖ МАХН-ЫН ТӨВ ХОРООГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛАХДАА БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫГ АМЬД ҮЛДЭЭСНИЙ УРШИГ. БУЗАР АЛУУРЧИН МАН ҮХЭЛРҮҮГЭЭ ДЭНДҮҮ АЛГУУР ЯВЖ БАЙНА. ЖААХАН ЭРЧИМЖҮҮЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС ҮҮРД АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ШҮХ 88583399
Зочин · 2015/09/30
Энэ этгээд у/т-жиж дэмий балай юм эрээчихээ боль.Тэр хөгийн дамчин жолооч нар тэгж аваад дамлах гэж байгаа нь ойлгомжтой.Хэнд ч тус болохгүй хоосон у/т хийдэг сайт хэрэггүй.
би · 2015/09/30
худлаа улс төрийн шоу хийхээ боль хүний захиалгаар юм бичихээ ч боль хэнийг хуураад байгаан
Зочин · 2015/09/30
Багануур ХК өөрөө энэ ажлыг зохион байгуулж болдоггүй юм уу? Заавал дунд нь хэдэн хүн хавчуулагдаж, мөнгө идсэн уусан нэрэнд холбогдож яах гэсэн юм бэ? Боломжтой бол одоо зохион байгуулаач.
Зочин · 2015/09/30
B.Yagaan guai nuursee yag hyamd uneer ogohuu,toglood l .....
иргэн · 2015/09/30
энэ утгагүй юм бичихээ Наран боливол таарна. Алтанхуяг тэр хямд нүүрсийг өөрөө л лав түлж өвөлжөөгүй байх. Ард түмэндээ тараагаад зарим нь шоронд орчихоод байгаа. Бодууштай юм байна аа байна. АТГ нь захиалгаар улс төрчдийн гар хөл маягаар ажиллаж байгаа нь бараг тодорхой болоод байгаа юм биш үү. ААН
Зочин · 2015/09/30
BAGANUUR HOHIROOGUI GEJ YU YARIAD BAIGAA YUM BEE ULSIIN MONGIIG ALBAN TUSHAALAA DALIMDUULAN AVCH NUURSNIII UNIIG BUURUULAN AVAAD DEER NI MONGO NEMEN ARD IRGEDED HUDALDAJ ASHIG OLCHIHOOD YU GEED BARHIRALDAAD BAIGAA YUM TER CHIN HUULI BUS BAGANUURIIN NUURS TIIM L HYAMD ZARAH BOLOMJTOI YUM YAH GEJ ANHNAASAA ONDOR UNEER ZARSAN YUM TEGEED ALTANHUYAG GANSUH NAR NI HYAMD AVAAD BIZNES HIIJ BOLDOG ARD TUMEN AVCH BOLDOGGUI HEREG UU
Зочин · 2015/09/30
Дэндүү тэнэг шүүх гэж байх юм даан ч дээ Нөгөө шудраг шүүх чинь энэ үү
Тэр шинжээс энэ тэр гэж даанч дэндүү тэнэгүүд Хавтаст хэрэг нь хуулийн дагуу бүрдэл болоогүй хэрэг байх чинь бэлээ Дахин бүрдүүлгээр буцаах ёстой байсан Хэрэгээс хархад идсэн уусан зүүл алга гэрээ ёсоор мөнгөө төлсөн байна Алдагдал нь нунтаг хог мөн Багнуурын хариуцлаггүй ажилгаа зэргээс болсон байна Хэрэглэгч нь ард түмэн Гэрээлэгч нь засагын газар
байх юм Элбэгдорож юу л хийгээд байна даа
өвөө · 2015/09/30
хэрвээ Багануур өөрөө 27500 төгрөгөөр худалдах гэрээ хийж баталгаажуулсан юм бол Багануурын гэрээ хийсэн дарга удирдлагад хариуцлага тооцдог ёстой биз дээ. Алдагдалтай гэрээ байгуулсан гээд. бүр ажллаас нь халах хүртэл хариуцлага тооцох, цаашлаад хуулийн хариуцлага тооцох гээл . Гэтэл хийсэн гэрээгийхээ дагуутогтоосон үнээрээ нүүрсээ нийлүүлчээд, харин худалдан авсан компанийн удирдлага нь ял сонсох хуулийн гаргалгааг хаанаас гаргадаг юм бол.