Гэмт хэрэгт холбогдож байсан нөхдөөр төрийн алба дутлаа гэж үү
2015/10/01
“Аав”-ын хаалга татсан ч ар сайтай бол албан тушаалдаа эргээд очдог жишиг тогтох нь. 2012 оны сонгуулиас хойш Засгийн газрын бүрэлдэхүүнд гурав дахиа өөрчлөлт орох үеэр “эрүүгийнхэн” од болоод байгааг та хэвлэлээс уншсан л байх.
Тэр нь МИАТ компанийн захирлаар ажиллаж байгаад “Дайны эрсдэлийн сан” гэх зохиомол даатгалын компани байгуулж, МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан Ц.Орхон энэ Засгийн газрын шинэхэн сайд М.Зоригтын ивээлд багтсан явдал. Зам тээврийн сайд түүний мэдлэг чадварыг нь ашиглах үүднээс МИАТ-т мэргэжилтнээр авсан гэж байгаа. Харин дараагийнх нь бас л шүүхээс ял сонссон нэгэн эрхэм сайд бүү хэл Шадар сайдын ивээлд багтсан явдал. Тодруулбал, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял сонссон генерал П.Дашийг Шадар сайд Ц.Оюунбаатар ажлын албандаа ахлах зөвлөхөөр томилсон юм. Уг нь дээрх хоёр томилгоог УИХ-ын дарга болон АТГ- аас эсэргүүцсэн ч тусыг эс олсон юм.
Тодруулбал, Зам тээврийн сайд М.Зоригт Ц.Орхоныг ажилд авлаа гэхэд нь УИХ-ын дарга З.Энхболд “Ц.Орхон болон бусад хүний хувьд МИАТ- ийн хаалга хаагдсан“ гэж тодорхой сануулсан. Гэсэн ч шинэхэн сайд спикерийн энэ сануулгыг юман чинээ тоолгүй томилгоогоо хийсэн. Харин Шадар сайд Ц.Оюунбаатар П.Даш генералаар зөвлүүлэхээр болоход АТГ-аас “Генерал П.Дашийг томилж болохгүй, ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн утгатай албан бичиг хүргүүлсэн ч Шадар сайд мөн л эс тоосон. Ерөөсөө төрийн алба, тэр дундаа дээд шатандаа хэнбугай ч хүссэнээ хийдэг болсны тод илэрхийлэл нь эдгээр жишээ. Энгийн жишээ татахад, нэгэн дээвэр дор ажиллаж байсан хамт олноосоо ямар нэг зүйл хулгайлсан нөхөр эргээд тэнд ажиллах нь бүү хэл, нүүр хийх газаргүй л болдог. Түүнийг бүгдээрээ л жигшин зэвүүцдэг. Гэтэл ганцаар тогтохгүй их хэмжээний мөнгийг хууль бусаар завшсаныг нь хуулийн байгууллагууд тогтоосон учраас гурван ч шатны шүүхээс ял оноосон эрхмүүдийг ийнхүү төрийн албанд эргүүлэн томилж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь ойлгомжтой. Хамгийн гол нь “аав”-ын хаалга татсан ч эргээд нам эвсэл дамжин байж том албан тушаалд очиж болдог гэдгийг энэ хоёр жишээ харуулчихлаа. Өнгөрсөнгүй өнөөдөр гэж үгүй. Эх орны ирээдүй болсон залуус энэ бүхнийг харж суугаа.
Хожим тэд хэрэг үйлдсэн ч түүнээ юман чинээ бодолгүй дарга сайдын суудалд заларна гэж зүтгэвэл яах вэ. Ингэж хойч үеэ буруу зүйлд уриалан дуудаж, буруу жишиг тогтоож байгаагаа эрхэм дарга нар ухаарч байдаг юм болов уу. “Хэрэг хийсэн хүн эргээд тийм дарга болж байсан учраас би ч гэсэн тийм албан тушаалд очно” гэж ялтнууд зүтгэвэл “Хууль бол хууль” гээд сууж байх нүүртэй үлдэхсэн. Эсвэл энэ улсад хууль байхаа, иргэд нь хуульд захирагдаж амьдрахаа больж байгаа хэрэг үү.
М.Өнөрөө
Зочин · 2015/10/02
Хэрэв тор засаг байдаг бол дураарай зоргоороо ажил хийдэг сайдаа эргуулээд торхомд явуулж болдоггуй юм уу их хурлын даргаа
Зочин · 2015/10/02
Mgld huuli bhgui bolchihson yumuu
Зочин · 2015/10/01
ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИД ЭХ ОРОНДОО БАЙГАА БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАР БИШЭЭ. ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН АЛЬ УЛСАД БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ НУУГДАЖ БАЙГАА МАН-Н ДАРГА БАЙГАА БАЙХГҮЙ БОЛСОН БАТБОЛД , С,БАЯР НАР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД МӨНӨӨС МӨН. ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ЕРӨӨСӨӨ ИЙМ Л БАЙДАГ.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/01
Ингэж нүд дасгаж байгаад Энхбаярыг нэг л өдөр төрд гаргаж ирэх тактик
Монгол · 2015/10/01
Дампуу төр. МАНАН байсан цагт төр заваарсаар байна
Зочин · 2015/10/01
Aldsan negnee bitgii ingej baigaach. ene setguulch ih ch zovlon uzej baij l oilgoh n dee
зочин · 2015/10/01
арай дэндэж байгаа юм биш үү ингэж байхад улс орон яаж хөгжиж ард түмний амьдрал дээшиллэх билээ.
Зочин · 2015/10/01
өө ингэж болдог юм бол би ч гэсэн төрийн албандаа эргээд орж болох юм байна эд нарыг бодвол би даргатайгаа муудалцаад л гарсан хүн шүү дээ /намын харьяалалаар/