"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ
41 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтдээ 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэх шийдвэр гаргажээ.
"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай: “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд томоохон шинэчлэлийг эхлүүлж байна. Ялангуяа засаглалаа хараат бус байлгах, бизнесийн зарчмаар ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, хөрөнгийн удирдлага, гадаад, дотоодоос хөрөнгө татаж ажиллах чиглэлд үйл ажиллагаа бүрэн чиглүүлж ажиллах шийдвэр гаргалаа. "Эрдэнэс Монгол" бол хуультай компани. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Эрдэнэс Монгол компани хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч гэж заасан байдаг.
Хоёрт стратегийн ач холбогдол бүхий ашигт малталын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн толгой компани, мөн ногдол ашгийн тодорхой хэсгийг ирээдүйд орлого, үнэ цэн бий болгох төсөл хөтөлбөрүүдэд оруулж, байгалийн баялгаас олж байгаа орлогыг өсгөж, үржүүлж, арвижуулах чиг үүрэгтэй. Өнөөдийн Засгийн газрын хуралдаанаас "Эрдэнэс Монгол нэгдэл"-ийг хуульд заасан үндсэн чиглэл болох хөрөнгийн удирдлага, гадаад дотоодоос хөрөнгө татах, IPO гаргах чиглэлд өөрчлөх зохион байгуулах чиглэлд гаргалаа. Энэ хүрээнд Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхарсан, төдийлөн ач холбогдолтой биш 10 компанийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Үйл ажиллагаа нь зээлээр санхүүждэг, төслийн шинжтэй компаниудыг татан буулгана. Энэ шинэчлэлийн хүрээнд 260 орон тоо цомхотгоно, захиргааны зардал 10 хувь, түрээсийн зардлыг 30 хувиар буурч, нийтдээ 67 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тооцоо гарсан.
Зургадугаар сарын 15-ны дотор 10 компанийг татан буулгана, нэрийг мөн тэр үед зарлана. Төрийн өмчит компаниуд өндөр шилэн барилгад өндөр түрээс төлдөг байдлыг зогсооно. Цаашдаа төрийн өмчит сул орон байр, төрийн хөрөнгийг үр ашигтай ашиглах, эсвэл өөрсдийн орон байраа үр ашигтай ашиглах байдлаар түрээсийн төлбөрийн зардлыг бууруулна. Хотод төлөөлөгчийн газартай уурхайнуудыг уурхай дээрээ ажиллах зарчмын шийдвэрүүд гарч байна.
Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд үйл ажиллагаагаа хөрөнгө удирдах чиглэлд бүрэн шилжүүлэхтэй холбоотойгоор зургадугаар сарын 15-наас өөрчлөн байгуулж, нэрээ өөрчлөх шийдвэр гарлаа. Нэрээ Чингис хаан баялгийн сан корпорац болгож, олон улсын зээлд гарах томоохон нэгдэл болгохыг үүрэг чиглэл болгосон. Одоогийн чиглэл болох төрийн өмчит компаниудад бодлого, удирдлагын чиглэлээр хангана. Хоёрт, баялгийн сан буюу иргэдийн нэрийн дансанд байгаа эх үүсвэрийг арвижуулж, олон улсаас хөрөнгө оруулалт татах зэрэг санхүүгийн зөв зүйтэй хэрэгсэл ашиглаж өсгөж арвижуулах ажилд анхаарна. Чингис хаан баялгийн сан корпорац ойрын хугацаанд гадаад зах зээлд гарч, дунд хугацаанд тодорхой ашигтай ажиллаж байгаа компаниудын хувьцааг хөрөнгө оруулагчдад санал болгох, ашиггүй, хувийн хэвшлийн хийж чадаж байгаа ажлыг хийж байгаа компаниудыг үе шаттай хувьчлах ажил хийгдэнэ.







Зочин · 7 минутын өмнө
BOOB XXOJ BOOW DOLOOJ AL SEXSYGR ANUSDI VAWALDAAD BIEE UNELLEED AXN ANUSN NUX XELEERE TAALAMJTAI DOLOON80955877