Тэргээ эвдэгсэд...
2015/10/03
"Тэжээсэн бяруу тэргээ эвддэг" гэх ардын үгийг Монголын дөрвөн Ерөнхийлөгч сайхан баталж, нотолжээ. Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат МАХН-ын Төв хорооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн гишүүн зэрэг өндөр албан тушаалтан байж, намаасаа итгэл хүлээн АИХ-ын тэргүүлэгч, шилжилтийн үеийн түр Ерөнхийлөгч зэрэг албуудыг хашиж байжээ. Шинэ Үндсэн хуулийг батлан гаргах хүртэл түр ерөнхийлж байх үедээ намтайгаа таарахаа больж эхэлсэн тул МАХН тэргээ эвдэж буй "тэжээсэн бяруугаа" сольж Лодонгийн Түдэвийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн байдаг.
П.Очирбат хоёр дахь удаагаа нэр дэвшээд МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Багабандид ялагдсанаар тэргээ эвдсэнийхээ шанг хүртэж суудлаасаа буусан билээ. Одоо тэр Үндсэн хуулийн Цэцийн гишүүний ажлын завсар чөлөөгөөр, хууль зөрчин гадны гар хөл бологсдод зөвлөх хийн, багагүй доллараар цалинжингаа "баялаг цөлмөх" үйлсэд нь тусалж суугаа. Дөрөвдөгч нь анхдагчийг ивээлдээ авсан болохоор айх аюул ч хол.
Хоёр дахь Ерөнхийлөгчийн хувьд 1997 онд Ерөнхийлөгч болохынхоо өмнө МАХН-ын дарга болох тэмцэлд Н.Энхбаяртай ширүүн үзэлцэж байсан нь үр дүнгээ өгч, намын удирдлагуудтайгаа таарамжгүй болж эхэлсэн. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ахиж намаасаа нэр дэвших эсэх нь бүдэг болж эхэлсэн учраас 1998 оноос өөр нүүдэл эрэлхийлж, Эрэл компанийн захирал Б.Эрдэнэбатыг дуудан МАШСН буюу Эх орон намыг байгуулуулсан байдаг.
Б.Эрдэнэбат улс төрийн ажлын ямар ч туршлагагүй нэгэн байсан тул Н.Багабанди өөрийн намын итгэлт нөхдийг МАШСН-ын зөвлөхүүд болгон дүрэм, хөтөлбөр зэргийг зохиолгожээ. Б.Эрдэнэбатыг шинэ нам байгуулах хүнээр сонгосон нь ч учиртай. Н.Багабанди Ерөнхийлөгч болсныхоо дараахан алтны экспортын татварыг нэмэх хуульд хориг тавьж, энэ зуур нь Эрэл компани амжиж 2000 тонн алтыг экспортод гаргаснаар Монголын хамгийн их ашиг унагасан хүн болж байжээ.
Н.Багабанди том боломж олгосныхоо шагналд намаасаа жийгдсэн үедээ зөөлөн буух шинэ тавцанг засахыг Б.Эрдэнэбатад үүрэгдсэн нь ийм шалтгаантай бөлгөө. 2000 оны УИХ-ын сонгуулиар Эх орон нам ядаж 1 суудал авах нь гол зорилт байсан бөгөөд үүнийг ч Б.Эрдэнэбат бахдалтайгаар биелүүлж Хан Уул дүүрэгт ялалт байгуулан гишүүн болсон юм.
Н.Багабанди хэрвээ МАХН өөрийнх нь нэрийг ахин Ерөнхийлөгчид дэвшүүлэхгүйд хүрвэл парламентад суудалтай, өөрийн болгосон намаас дэвших төлөвлөгөөтэй байсныг Н.Энхбаяр сайн мэдэж, сонгуулийн үеэр Б.Эрдэнэбатыг дарахын тулд Хан Уул дүүрэг дээр биеэрээ морилон ухуулга яриа хийн, хүүхдүүдтэй сагс тоглох зэргээр онцгойлон анхаарал тавьж байлаа. Гэвч Н.Багабанди энэ нүүдэлд эртнээс бэлтгэсэн тул Б.Эрдэнэбатын аманд МАХН-аас нэр дэвших хүнээр өөрийн гарын хүн Б.Ганзориг хэмээх сул эрийг хаясан юм.
2001 оны эхээр Н.Энхбаяр, Н.Багабанди хоёрын тэмцэл оргилдоо хүрч нэр дэвшүүлэх асуудал тасардгийн даваан дээр Ш.Отгонбилэг, С.Баяр нарын хүчин чармайлтаар Н.Энхбаяртай түр зуур учраа ололцон Н.Багабанди төрөлх намаасаа ахин дэвших эрхээ авч, харин Эрэл нам нь хэнийг ч нэр дэвшүүлэхгүй, Н.Багабандийг дэмжин оролцох шийдвэр гаргаж байв. Юутай ч Н.Багабанди хоёр дахиа сонгогдож авлаа. Ингээд тэргээ эвдэхээ болих байх гэсэн хүлээлт харин талаар өнгөрөв.
Алдах юмгүй болж авсан хоёр дахь Ерөнхийлөгч тэргээ ууртайгаар хэмлэж, 2004 онд ялагдах нөхцөлийг бүрдүүлж өглөө. Түүний хэлсэн алдарт хоёр эшлэл Ардчилсан холбоо эвслийн сонгуулийн уриа шахуу болсон юм. Нэг нь, "2004 он шинэ сонголтын жил болох болно", нөгөө нь "Урт шар дээлтэй хүний учруулж болзошгүй аюулаас болгоомжил". Эдгээр эшлэлүүд үйлчилж УИХ-ын сонгуульд ялагч байхгүй болов.
Эвслийн засгийн газар байгуулагдсанаар МАХН-ын хожмын задралын үүд нээгдсэн юм. Хоёрдагч нь дөрөвдэгчийн замыг зассан тул айх цочих зүйл багатай, тайван титэмдэж суух ба Дөрөвдэгч нь гуравдагч ямар муухай хүн байсныг үгээр илэрхийлэхдээ хоёрдогчийг байнга жишээлнэ. "Гуравдагчийн хажууд Хоёрдогч суухаасаа ч цээрлэдэг" гэх алдарт үг буй.
Н.Энхбаяр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялгуулсан ялалт байгуулж өөрийн дуртайяа хэлж, бичдэгээр Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч болов. Хуулиар Ерөнхийлөгч намын харъяалалгүй байх ёстой учир ар талыг нь дааж намыг удирдах хүнийг хэн байлгах талаар сэтгэлээ ихээхэн чилээжээ. Н.Багабандитай хийсэн тэмцлийн явцад намын даргын суудал ямар чухал болохыг тэр яс махандаа тултал ойлгосон.
М.Энхболдыг өөрийн арыг хамгаалж, намаа сахих хүнээр "томилж" сонгуулсан ч удсангүй. Хоёрдахь Ерөнхийлөгч зүгээр хараад суухыг хүсээгүй учраас С.Баяр хэмээх бэрсээ түлхлээ. С.Баяр намын дарга болсноор гуравдахь Ерөнхийлөгчийн тэргээ эвдэх явц шуударч, тэмцлийн эрс хэлбэрт шилжсэн гэхэд болно. 2009 оны сонгуулийн өмнөхөн 2001 онд Н.Багабандид учруулж байсан тээг нь үйлийн үрээр түүнд эргэн иржээ. Гэвч тээг бүхнийг аргалж, давсаар ахин нэр дэвшив.
Энэ нь харин дэвшүүлэлт биш, тонгоролт байсныг тэр хожим ухаарч, энэ тухай нэлээд гомдол, заналтай ярилцлага өгсөн байдаг. Сонгуулийн кампанит ажил нь мордохын хазгай болсоор өндөрлөхөд Монгол Улс шинэ "тэргээ эвдэгчтэй" буюу дөрөвдэхь Ерөнхийлөгчтэй болсон байлаа. Түүний нэрийг Цахиагийн Элбэгдорж гэдэг. Э.Бат-Үүлийг уйлуулж, Н.Алтанхуягийн хөмхийг зуулган байж, өрсөлдөгч намын даргаар сэм дэмжүүлэн Ерөнхийлөгч болсон азтай эр. Тэр өмнөх гурван тэрэг эвдэгчийн гашуун туршлагаас суралцсан нэгэн тул өөрийн тэргээ хэзээ эвдэх ёстойг сайн мэднэ.
Хоёрдахь удаагаа нэр дэвших хүртлээ тэр намаараа оролдсонгүй, харин ч туслав. Гуравдагчийг болон түүний унаган намыг эвдэх ажиллагааг дуулиан шуугиантайгаар тун дажгүй амжууллаа. Гуравдагчийн оймстой хөлийг гозолзуулах мөртөө намынх нь хуучин нэрийг "бэлэглэж" тохуурхав. МАН-ыг сүйрлийн төвшинд очтол нь эвдсэн энэ баатарлаг үйлс улс төрийн түүхэнд бичигдэнэ.
Харин хоёрдахиа сонгогдсон 2013 оны намраас хойш дөрөвдөгч Ерөнхийлөгч маань хүн биш болжээ. Намаа хазаж хайран, тийрч өшигчин элдэвлэх болов. Засгийн газрын хуралдаан дээр орж ирэн сайд нарыг байцаан аашлах, УИХ-ын гишүүнийг өрөөндөө дуудмагцаа гэнэт хэвлэлийнхнийг оруулж ирэн олны өмнө баатарлагаар зандчих зэрэг дархан мэхнүүдээ үзүүлж гарав. Ц.Элбэгдорж арынхаа өрөөнд хэвлэлийнхнийг нууж байгаад загнах гэсэн хүнээ оруулж ирэн гэнэдүүлдэг нэг айхтар аргыг М.Энхболдод Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгөхдөө боловсруулсан бөгөөд хожим энэ аргаа хэд хэд ашигласан юм.
Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгч нарын бий болгосон тэргээ эвдэх уламжлалыг "бүтээлчээр" хөгжүүлсэн бөгөөд чөтгөрийн бага нь адтайг нотолж тэдний зүүдэнд ч ороогүй өргөн хүрээнд эвдэлтийг хийж үзүүллээ. Бусад нь түүн шиг намын дарга, Ерөнхий сайдаа онхолдуулж, өөрийн "уяаны" хүнийг Ерөнхий сайд болгох завшааныг эдэлсэнгүй. Ард түмний өмчлөлд буй Тавантолгой зэрэг томоохон ордуудыг хэнд өгвөл зохихыг зааварлаж явсангүй. Намын журмын нөхдөө шоронгоор айлган, шүүх дамжуулан "хөлийн хурууг нь тайруулан" тарчилгаж байсангүй.
Элдэв ойн баяр дээр уламжлалыг эвдэн хамгийг загнан ааширхах, шүлсээн үсэргэж бусдыг "адгийнаар" нь дуудан дүрэмдэх эрх чөлөөг өөр хэн ч амссангүй. Ерөөс Монголд урь өмнө огт байгаагүй, бохир улс төрд оролцоогүй цэв цэвэрхэн, ав ариухан хүний дүр эсгэн бусдыгаа хачирхан, өөчилж, тэнгэрээс өчигдөр бууж ирсэн мэт гэгээн дүрийг түүнээс өөр үзүүлээгүй. Жинхэнэ "баг алагч" болчихоод байгаа хэр нь багийн сэтгэлгээг хөгжүүл хэмээн тохуурхана. Хэлснийхээ яг эсрэгээр үйлдэх нь нэгэнт түүний имиж болон төлөвшжээ.
Есдүгээр сарын 1-нд шинэ сурагчдад "муу юм бодохоор тархи үхэждэг" хэмээх алтан сургаалыг өөрийнхөө тархинд явагдсан бодит процессоос олж мэдээд, багачуудад сургасан байх гэсэн таамаглал улс төрийн хүрээнд тэнүүчилнэ. Хэрвээ "тархи үхжих" онол нь үнэн бол Прокурорын байгууллагын ой дээр хэлсэн үг нь гэхэд маш олон муу бодлоос бүрдсэн нь илэрхий бөгөөд энэ үгийг бичих, хэлэх явцад тархинд бараг эрүүл эс үлдээгүй байх хэмээн бооцоо тавих хүн цөөнгүй байгаа юм.
Тэр Монголын улс төр дэх бүхий л taboo-г зад татан эвдэж, agony-д орсон хүн шиг аашилж байна. Халгиа цалгиа ихтэй түүний гэнэтийн санаачилгууд ямар үр дагавар авчрахыг таамаглахад бэрх. Учрыг хэн ч эс мэднэ. Хамгийн хорон эвдэгч нь дөрөвдэх Ерөнхийлөгч болж байна.
"Төвийг сахисан орон болохоор тусгаар тогтнол батаждаг" гэх түүний шинэ онолыг ч түүх няцааж байна. 1938 онд Латви, Литва, Эстони гэсэн Балтийн гурван улс төвийг сахиж байгаагаа дэлхий нийтэд тунхагласан ч 1940 онд ЗХУ дайран ороод эзэлчихжээ. Тэгэхээр гэнэт, цочмог гаргасан шийдвэрийг нь сайн шинжиж, тал талаас нь бодохгүй бол эрсдэл үүсэж мэдэхийг УИХ эрхбиш мэдэж байгаа биз.
Гуравдах ба дөрөвдөгчийн хоорондох толхилцоон ч ширүүслээ. Тэд тэргээ эвдэх нь ч дүүрч, тэнэгэр Монгол орныг минь сүйрүүлчихгүй байгаасай хэмээн залбирах л үлджээ. Үйл үйлээн дагуулдаг. Эвдсэн бол эвдүүлэх цаг ч ирдэг болохыг бид гуравдагчийн намтраас мэдэж авсан. Эвдрэлцээнийх нь хөлд үрэгдчихгүй байх арга хэмжээг эртнээс авсан нь өлзийтэй байх.
Дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзсэн Монгол орон өөдийн бараа харсангүй. Бүх Ерөнхийлөгч жудаггүй аашлан намаа, улсаа эвдэж байна. Ийм албан тушаал бидэнд хэрэгтэй юм уу, зүгээр байсан хүнийг "тэрэг эвдэгч" болгож, сандаачуулж суух шаардлага байгаа юм уу?
Г.Мөнгөн
Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл
Зочин · 2015/10/06
tednii adil tal ni ted bugd ur hoichooroo ideed barahgui hurungutei bolson ni shuudee. ted ardaa tumen olon baidgiig martsanaaraa bas adilhan
Зочин · 2015/10/06
erunhiilugchgui oron bolson ni deer. alba ym shig baastai burhan zalchihaad ter ni uls ornoo gehgui, huviin ambitsaa deeshluuleed delhiigeer teneed baidag. yun eviig sahih eruun dor ni namuud hereldej, eh oron suirch baina shuudee
зочин · 2015/10/05
Н.Энхбаярыг 2016 оны сонгуулиар гаргаяаа Ард түмээн хичнээн муу хэлсэн ч. Ингэтлээ эх орон, ард түмэн дордсонгүй. Зовлон үзсэн хүн гэж бодож байна.Шудрага ажиллах байх. Ухаа суугаа байлгүй. Өөр дөнгүүр юм ойрын хэдэн жилдээ олдохгүй ээ.
зөв · 2015/10/05
Н.Энхбаярыг 2016 оэы сонгуулиар гаргаяаа. Эрх биш шудрага ажиллах байх. Зовлон үзсэн хүн гэж бодож байна. Ухаа суугаа байлгүй. Өөр дөнгүүр юм олдохгүй ээ.
зөв · 2015/10/05
Эд нар дотроос хамгийн муу нь Элбэгдорж гэж ойлгодог болсон. Бушуухан энэ хунийг алга болоосой гэж бодож бна. Хор найруулж, жүжиг тоглоно. Энхбаяр шиг ачигдах вий дээ!!!!!! Тэсэх болов уу??????
Зочин · 2015/10/05
Эд нар дотроос хамгийн муу нь Элбэгдорж гэж ойлгодог болсон. Бушуухан энэ хунийг алга болоосой гэж бодож бна. Хор найруулж, жүжиг тоглоно. Энхбаяр шиг ачигдах вий дээ!!!!!!
irgen · 2015/10/05
Элбэгдорж бол эр хүн. шудрага бус зүйл хийж байгаа Аль ч намын хэнтэй ч гэсэн тэмцэл явуулах чинь зөвөө. Зоригтой үз. Ардчилсан намы даварч байгаа нөхдүүдийг одоо шоронд. .
Зочин · 2015/10/05
монголчууд бүүр эхнээсээ л буруу замаар будаа тээсэн л дэ, 2 дахь ерөнхийлөгчөөр очирбатыг биш Түдэвийг сонгох байсан юм, том алдсан, тэр ухаант гэгээлэг хүн арай өөрөөр сэтгэж, улс орноо алсын хараатай зөв залуурдах байсан юм, буруу замаар будаа тээснээс буцахдаа шороо тээнэ гэгч болсон до,
Зочин · 2015/10/05
ҮҮнийг Энхбаярын гар хөлийн хүн бичжээ. энхбаяр ч өөрөө бичсэн байж болох юм. Анхны Ерөнийлөгч Очирбатын хийсэн улс төрийн шинэчлэл, тэргээ эвдэх аргыг бусад нь суралгүй яах вэ.Очирбат бол Монгол төрийг балласан этгээд. одоо гэм зэмгүй алдар гавяатай хүн шиг л марзагнаад явж байх юм. Ямар боловсролгүй, хоёр нүүртэн, урвагч этгээдээр төрийнхөө чулууг тавиулсан улс яаж өөдтөй хөгжих вэ? Эзэн Чингэс байсаэн бол яах байсан бол. оо????? багабанди бол арай гайгүй нь байх. Гэхдээ л нэрэндээ таарсан эр шүү дээ. Энхбаяр монголыг сүйрүүлэх бүх ажиллагааг хийсэн этгээд түүнийг гайг ард түмэн, монгол улс олон жил амсах байхдаа. Авилга ч, дарангуйлагч, Урвагч гээд бүхий муу юм шүгэлсэн эр. Бас ичэхгүй Бурханы ном орчуулж бурханд шүтдэг гээд түүгээр халхавч хийж байгааг хараа ч. Хэ хЭ . Мөн ч таарсан таар шуудай даа. Элбэгдорж бол эр хүн. шудрага бус зүйл хийж байгаа Аль ч намын хэнтэй ч гэсэн тэмцэл явуулах чинь зөвөө. Зоригтой үз. Ардчилсан намы даварч байгаа нөхдүүдийг одоо шоронд. .
Аргил · 2015/10/05
Төрийн дээд алба хашсан хүмүүсээ гутаахаа болих хэрэгтэй. Эд нар улс түмэндээ хийсэн юм их байгаа нь муухай хүмүүст бол харагдахгүй байхаа.
Зочин · 2015/10/04
AVILGACHID IKH AIJ BGAAN BNA. UNENCH SHUDARGA HUND BOL LOGIK UTGAARAA ELBEGEE MASH ZUV ZUILIIG YARIJ HIIJ BGA. SHUDARGAAR UURIIN CHADLAAR AMIDARCH CHADAKHGUI AHARHAN BODOLTOI AMIA HICHEESEN UCHUUHEN HUMUUS TUUND DURGUI. Huniig yu yarij hiij yavaagaar ni tanijboldog . Hunee
Зочин · 2015/10/04
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..ШҮХ
иргэн · 2015/10/04
Үнэн л төрхийг нь илчилсэн байна ялангуяа 4 дэхийг их зөөлрүүлж бичсэн юм биш үү.
Зочин · 2015/10/04
Enkhbayr Elbegdorjtoi orsoldoj baihdaa mani huniig gutgej baigaad saihan tongoruulsan daa. Ug ni shudargaar yvsan bol Enkhbayr shuud ylah baisan ym.
Зочин · 2015/10/04
Unshlaa. Uuruu yag ene 4-n ali negniih ni orond yadahdaa, neg (gantshan udur) udur baij uzsen bolov uu? Huniig muulah shig amarhan yum bhgui ee. Hajuud ni bsn yum shig l bitgii yarij bai l daa. Chinii etseg hen baisniig hen ch medehgui. Harin naad 4 chini ene mongol ulsyn etseg yum. Uursduu songochihood l, aavdaa aduu mallahyg zaah uu?
Зочин · 2015/10/04
Ёстой дэргэд нь байсан юм шиг бүлтрэх юмаа энэ нусан буу. Түүхэн цаг үеийг тухайн үед нь судалдаг юм сараачигчаа. Түдэвийг нэр дэвшүүлэх нь тодорхой болох үед АН өөрсдөө ерөнхийлөгчид нэр дэвших тулхтай хүнгүй тул нэр дэвшихийг гуйсан юм. Тэр үед өвлийг арай гэж давдаг, өдөрт 3 цаг тог тасалдаг бсаныг мэдэхгүй дээ чи
ядуу монгол · 2015/10/04
Н.Энхбаярыг 2016 оэы сонгуулиар гаргаяаа. Эрх биш шудрага ажиллах байх. Зовлон үзсэн хүн гэж бодож байна. Ухаа суугаа байлгүй. Өөр дөнгүүр юм олдохгүй ээ.
Зочин · 2015/10/04
Эд нар дотроос хамгийн муу нь Элбэгдорж гэж ойлгодог болсон. Бушуухан энэ хунийг алга болоосой гэж бодож бна.
zochin · 2015/10/04
Nileen donguur ni 4gehi ni, avilga avdaggui,mungu unagaj shunaltadgui ni Elbegdorj mun bizdee.
Зочин · 2015/10/04
Uneniig duulval bid uxexees butsaxgui bas iluu ix jargax bolno
Зочин · 2015/10/04
Xerev uneng xelj batalj chadval mongol bidoilgono bas sergene!!!!!#!#
Зочин · 2015/10/04
Mongolchuudad gantsxan unenee yardig erenxiilegch xeregtei Ternees bish niigemiin asuudluudiig ingej zasna tegj zasna gesen xoosoon amlalt xereggui nneg xun unen coment bichij bna u gevel xulchgaruud gej id u bolood baigaag medexgui uchir imm baidald orj bgaa um Deedchuul bugd baritsaand orson gej unexeer xardaj bna
Зочин · 2015/10/04
Zail elbegeee
Балжир · 2015/10/04
Ямар ард тумэн бна тийм ерунхийлэгч оршино Сонголтоо бод
zochin · 2015/10/04
Ene AN tur barij baigaa ued tuuhendee hezee ch ard tumen saihan amidrahgui gedeg n todorhoi bolloo. AN iin hulgaich nar ard tumnii hamag mungu hurungiig 100% ideed duusgalaa ichih bulchirhai alga odoohondoo ineegeed yavjl bai udahgui ur huuhduud deer chin nulims bolj garj irnee !!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2015/10/04
Elbegee shig shudarga erunhiilugch oiriin ued garahgui bh daa.Ard tumnii erh ashigiin tuluu namiinhantaigaa muudaltsaj l bna da.Avilgachidiin esreg ali ali namiin tom hulgaich nartai terseldej baigaa erunhiilegchigg denjih hergetie.Elbegeeg muulsan nuhuud bol tednii gar hul zahialga bh gej bodoj bna .Ard tumen oilgonoo.
irgen · 2015/10/04
Ebe ch samar ch bn daa yhalag tor.oron nytagt erh medliig ogie ntr ged erh medliig oron nytagt ogohoor 90oni orsiin tuuh haryylna
Зочин · 2015/10/04
V.Puting byyhaar yrij avchirchsan der um bolov yy
Зочин · 2015/10/04
batotgonoor songoe
зочин · 2015/10/04
зөв хүнээ олж сонговол улс орон түргэн хөгжинө.
Зочин · 2015/10/04
ZA TENEGTEEIREI ELBEGDORJIIN TUHAI IIM UURVDULTEI YAVZUU YUM BICHIJ UURIIGUU DOROMJOLDOG URUVDULTEI AMITAN BNA. SHUDARGA L BAIL DAA. ER NI NAMUU DBOLOKHUI BGA NI YUM UNSHAAD ANALYZ HIIJ CHADDAG HEND CH OILGOMJTOI.
Zochin · 2015/10/04
АН-ыг хэзээ ч дахин сонгож болохгүй юм бна гэдгийг л энэ 3 жилд маш сайн ойлголоо. Жинхэнэ луйварчид чинь эд нар бна. Удахгүй шангаа хүртэх л бх да хөөрхис
Зочин · 2015/10/04
Hamgiin zawaan hun Elbegee huguun hujaa sanaatai gar daa
иргэн · 2015/10/04
Монгол улсыг өнөөгийн ийм байдалд хүргэсэн Дөрөвдөхийг үтэр түргэн огцруулья удвал монгол орон, ард түмэн нэг л биш болох шинжтэй
Зочин · 2015/10/03
hen ch dahiad mongold hereggui humuus ym shiwdee
НАРАА · 2015/10/03
ЭНЭ 3 ЖИЛД АН-ЫН ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛ НЬ АРД ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ҮНЭНДЭЭ Л ИЛ БАЙНА ДӨӨ. ХАРИН МАН-ЫНХАН ЮУ ХИЙВ. АЖИЛ ГАЦААЖ ,АН-ЫНХНЫГ ЭЛДВЭЭР МУУЛЖ, ЗАСАГ УНАГААЛЦАХ Л АЖИЛ ХИЙЛЭЭ ДЭЭ. ЗУРАГТААР ҮЗСЭНЭЭ ДҮГНЭХЭД ИЙМ Л БАЙНА.
Зочин · 2015/10/03
ХҮМҮҮСИЙГ ХОРОН ҮГЭЭР ТАРХИ ТОЛГОЙГ НЬ УГААСАН МӨНГӨН ГЭЭЧ ӨӨРӨӨ ХЭН ЮМ БЭ ?ДЭЭ .НОХОЙН ЖОГОРХОЙ
Зочин · 2015/10/03
Mgl-iin 3n saya irgeniig yaduu bailgaj chadsaar bgaa malnuud,, zoriggui hulchgaruud
Зочин · 2015/10/03
Та нарын байж байгаа царай чинь энэ байна.ямар ард түмэн байна тийм удирдагч байна.
зочин · 2015/10/03
МАНАЙ ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НОХОЙН БААСНУУД
Зочин · 2015/10/03
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ААС САЙД АСАН БАТБОЛД, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН
zochin · 2015/10/03
ed nar chin bugdeeree khor nairuulagchdiinkhaa gart l uregdene biz dee garch irekhdee olnii demjlegeer daraa ni khedkhen bolovsrolgui khumuusiin ugeer ulsiig udirdakh gej oroldood mukhuj baikh shiv dee
Зочин · 2015/10/03
Sogtuu hor nairuulagch hulgaich honzognuur geed l oligtoi ner avah argagui amitas yum huurhiis
Зочин · 2015/10/03
HEN N SAIN HUSAH VE ,GEDEG TEMTCEENII EHNII 4 BAIRNII TAMIRCHID.
Зочин · 2015/10/03
зочин хээгүй Очирбат худлаа номлогч Багабанди авилагч Энхбаяр хошигоруулагч Элбэгдорж энэ 4 төр барьж байх хугацаандаа улс орон түмэн олныхоо төлөө сайн юм мөн ч их хийсэн улсууддаа зайлуул юу бодож санаж явцгаадаг юм бол доо бодвол өөрснийгөө нэг л их гавьяатай улсууд гэж бодож явдаг байх даа
Зочин · 2015/10/03
НИИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛСОН ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ МАН ДЭЭРЭМДЭЖ АВСАН .ЗАРИМ НЭГИЙГ НЬ БУУДАЖ АЛЖ МАЛЫГ НЬ ТУУГААД ЯВЖ БАЙСАН. МИНИЙ ӨӨРИЙН ААВ МАЛ Ч ҮГҮЙ ӨНЧИН ХОЦОРЧ БАЙСАН. 1990-ЭЭД ОНД СОЦИАЛИСТ УЛСУУД ДАМПУУРЧ БАЙХАД ОРОСООС ХАРААТ БАЙСАН ,АМЬЖИРГААНЫ ХЭДЭН МАЛ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН МОНГОЛЧУУД АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРСАН НЬ ГАШУУН ҮНЭН. БИ МИНИЙ ААВ ЭЭЖ, ЭМЭЭ ӨВӨӨ БҮГД Л НААД БУЗАР АЛУУРЧИН НАМ-МЙГ ЧИНЬ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ДЭЭДЭЛЖ ИРСЭН . ИЙМ БУЗАР АЛУУРЧИН НАМ ГЭДГИЙГ НЬ ХЭЗЭЭ ХОЙНО МЭДСЭН. ОДОО УЛААН ХАМГААЛАГЧИД НЬ НААД БУЗАР АЛУУРЧИН МАН-АА НЭН ТҮРГЭН НУЛМИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦДАГ БОЛЖ ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ МОНГОЛ УЛС АВРАГДСАН.БУШУУХАН НААД АЛУУРЧИН НАМАА ХАЯ.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/03
НИИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛСОН ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ МАН ДЭЭРЭМДЭЖ АВСАН .ЗАРИМ НЭГИЙГ НЬ БУУДАЖ АЛЖ МАЛЫГ НЬ ТУУГААД ЯВЖ БАЙСАН. МИНИЙ ӨӨРИЙН ААВ МАЛ Ч ҮГҮЙ ӨНЧИН ХОЦОРЧ БАЙСАН. 1990-ЭЭД ОНД СОЦИАЛИСТ УЛСУУД ДАМПУУРЧ БАЙХАД ОРОСООС ХАРААТ БАЙСАН ,АМЬЖИРГААНЫ ХЭДЭН МАЛ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН МОНГОЛЧУУД АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРСАН НЬ ГАШУУН ҮНЭН. БИ МИНИЙ ААВ ЭЭЖ, ЭМЭЭ ӨВӨӨ БҮГД Л НААД БУЗАР АЛУУРЧИН НАМ-МЙГ ЧИНЬ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ДЭЭДЭЛЖ ИРСЭН . ИЙМ БУЗАР АЛУУРЧИН НАМ ГЭДГИЙГ НЬ ХЭЗЭЭ ХОЙНО МЭДСЭН. ОДОО УЛААН ХАМГААЛАГЧИД НЬ НААД БУЗАР АЛУУРЧИН МАН-АА НЭН ТҮРГЭН НУЛМИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦДАГ БОЛЖ ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ МОНГОЛ УЛС АВРАГДСАН.БУШУУХАН НААД АЛУУРЧИН НАМАА ХАЯ.