“Дэд сайд нарыг Хотын туршлагаар цалинжуулна”
2015/10/05
Монгол Улс бүсээ чангалж байна. Сангийн сайд Б.Болор гурван сая хүн амд томдсон 180 мянган төрийн албан хаагчийг цөөрүүлэх нь зүйтэй гэж мэдэгдэв. Дэд сайд, эрхэм гишүүдийн туслахуудыг цомхотгож, хэд хэдэн агентлагийг татан буулгана гэнэ. Энэ зөв.
Яг үнэндээ сүүлийн зургаа, долоон жилд боломжийн мөнгөтэй болсондоо дулдуйдан засаг занхайсан. Ажил үүргийн давхардалтай албан тушаалтнууд нэжгээд болж, эрх ямбаа булаалдан, хариуцлагаа дундаа шиддэг болсон нь нууц биш. Харин хямрал энэ давхардлыг арилгах нээ.
За яахав, 2016 оноос зарим агентлагийг татан буулгачихаж болно. Олигтой ашиглалгүй сонгууль дамнан “тэжээснээс” тэр нь дээр. Харин дэд сайд хийгээд УИХ-ын гишүүний туслахуудын албан тушаалыг “алга болгож” чадах болов уу даа.
Өнөөгийн гишүүд гэдэг дээхнэ үеийн депутатууд шиг явган харайгаад, хээ шаагүй гүйгээд байж чадахаа больсон. Адаглаад л цүнх бариад энд тэнд дагаад явах туслах тэдэнд хэрэгтэй. Хоёрдугаарт, явж явж энэхүү хасаж танах шийдвэрийг мань гишүүд л гаргана. Тэгэхээр Б.Болор сайдын хэлсэн шиг, Засгийн газрын бодлого болгож байгаачлан УИХ-ын гишүүний туслахыг “цөөлөх” гэдэг ажил хэрэг болохгүй гэсэн үг.
Мөн дэд сайд нарын асуудал байна. “Үеийн үед” ад үзэгдсээр ирсэн албан тушаал. Эрх мэдэл, үүрэг хариуцлага гэж бараг үгүй. Уг нь жилийн өмнө дэд сайдын албан тушаалыг байхгүй болгох талаар бараг л шийдэж байж. Гэтэл МАН-ынхан гуйсаар энэ сонгуулийн хугацаа дуустал авч үлдэхээр болсон тухай Сангийн сайд хуучилжээ. Гэвч өнөөдөр МАН засагт байхгүй. Эрх баригчид ч дэд сайдын албан тушаалыг үгүй хийж мэдэхээр байна. Харин ингэж чадах уу?
Мэдээж хэрэг УИХ-ын төвшинд шийдвэр гаргаж магадгүй юм. Гэхдээ яг хэрэгжүүлэх дээрээ гацаж мэдэхээр байна. Яагаад гэвэл Монголд өмнө нь ийм шийдвэрийг гаргаж байсан туршлага бий. Тэр нь Үүл баатрынх. Хотын дарга олон орлогчтой. Хуулиар тэднийг цомхотгосон. Гэтэл Үүл дарга “Хотын орлогч дарга нар төслөөс цалинжихаар болсон” гээд л ганцхан хэлсэн. Тэгээд л болсон. Тиймээс дэд сайд нарын ард байдаг намууд, салбар хариуцсан сайд нар нь “Дэд сайдаа төслөөс цалинжуулна” гээд л болчихно гэсэн үг.
Б.ДАМДИН
Зочин · 2015/10/05
АРД ИРГЭД ЭЭ ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. СҮХБААТАР, БОДОО,ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛЧИХААД ТЭДИЙ БАЙГУУЛСАН М .А Н-ЫГ УСТГААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛААД ТЭДНИЙГ ӨӨР ХҮН АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ӨӨРСӨДДӨӨ ИТГҮҮЛЭН ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС,МОНГОЛ , ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО НИЙЛЭЭД Ч 30000 ХҮРЭХГҮЙ. ТИЙМ ЦУСТ АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА УУ? ӨНӨӨДӨР Ч УРЬД ӨМНӨХ ШИГ ЭЭ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛААД БУСДЫГ ГҮТГЭН ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙНА. ШҮХ 88583399