УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. С.Баярцогтыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийн дараа байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. О.Баасанхүү гишүүний хувьд “Би С.Баярцогт гэдэг хүнтэй нэг ширээний ард суухгүй. Эвслийг тараагаад ч гэсэн огцруулна” гэж байгаа. Харин С.Баярцогт “О.Баасанхүү гишүүн үндэслэлгүй худлаа зүйлийг баримтгүй ярьж байна. Огцруулах үндэслэлийг нь хүлээж авах боломжгүй. Хувь хүний нэр төрд халдаж гүтгэлгийн шинжтэй мэдээллийг цацаж байна” гэсэн юм.

 

Яг энэ асуудлаар тэд юу гэж ярив. Тэдний яриаг 24VS 24 онцолж байна.