С.Баярцогт: УИХ-ын нэрийг барьж худал ярьж байна
2015/10/06
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн асуудалтай холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар хийлээ.
Иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нар УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээллийг 2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасан. 2015 оны есдүгээр сарын 9-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” асуудлыг хэлэлцээд зөрчсөн тухай 11 дүгээр дүгнэлт гаргасан. Энэ бол 10 сар үргэлжилсэн цэцийн маргаан гэсэн тайлбарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хийлээ.
Цэцийн энэ дүгнэлтийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ажлын хэсэг гаргах санал тавьж, “Хөрөнгө гаргах тухай” 3асгийн газрын 357 дугаар тогтоолын талаар шалгалт явуулъя, Үндсэн хуулийн цэцэд мөнгө өгсөн юм шиг байна гэдэг асуудлыг ярьсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндсэн хуулийн цэцэд авлига өгсөн байна гэж ярьсан байна. Энэ тухайд С.Баярцогт, 2015 оны зургадугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн. Засгийн газрын гишүүдээс санал авахаар хүргүүлж, хуралдаанаар хэлэлцээд 2015 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар 49 дүгээр тэмдэглэл гарсан. Тэмдэглэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд албан бичгээр хүргүүлж, наймдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Ерөнхийлөгийн зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоол есдүгээр сарын 7-нд гарсан.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2016 оны нэгдүгээр сарын 13-нд болно, ойн арга хэмжээ хоёр жил дамжин бэлтгэгдэнэ. Зарим арга хэмжээ нь 2015, ихэнх нь 2016 онд санхүүжихээр төлөвлөгдсөн байсан гэсэн тайлбарыг тэрээр хийлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн Ерөнхийлөгчийн Зарлигийн төсөл, танилцуулга, арга хэмжээний хөтөлбөр, хэдий хугацаанд ямар байгууллага хариуцаж зохион байгуулах болоод ямар зардал гаргах зэрэг баримт танилцуулгыг хэвлэлийнхэнд үзүүллээ. Нийт дүнгээрээ 933 сая 960 мянган төгрөгийн арга хэмжээг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Шинжлэх ухааны академи, Их засаг олон улсын их сургууль, УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, БСШУЯ, БОНХАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг олон байгууллага оролцож, хариуцан хийх ажлууд байгаа. Эдгээрээс энэ жилд хийх зайлшгүй шаардлагатай таван асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд гишүүд энэ жилд гурвыг нь санхүүжүүлж зохион байгуулъя, бусад арга хэмжээг нь 2016 оны төсөвт суулгах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан ч одоогоор нэг ч төгрөгийн санхүүжилт хийгдээгүй байгаа гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би есдүгээр сарын 6-нд С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Маргааш нь Засгийн газар хуралдаад Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулан Цэцэд 300 сая төгрөг шилжүүлсэн” гэж ярьсан аж. Энэ тухайд С.Баярцогт “Есдүгээр сарын 6 нь ням гариг буюу амралтын өдөр. УИХ нэг ч удаа амралтын өдрөөр хуулийн төсөл хүлээж авч байгаагүй. Засгийн газрын хуралдаан даваа гаригт хуралддаг жишгээрээ есдүгээр сарын 7-нд хуралдсан. О.Баасанхүү гишүүн УИХ-ын өндөр нэр хүндийг ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэсгүй зүйл ярьж, худлаа мэдээллийг зориуд тарааж байна” гэв.
М.Ган
mongol hun · 2015/11/03
Ene neg dunkhuu gar bna um oilgodoggui Ardchilaliig chin mongoliin ard tumen hiisen bolohoos AN hiigeegui gedgiig oilgoh heregtei!!!!!!!
МОНГОЛ · 2015/10/07
Өөрт нь 20 гаруй жил итгэл хүлээлгэсэн ард түмний өөдөөс хээв нэг нулимж, улсын хөрөнгийг хулгайлж гадаадад хятадын монгол нэрээр нуугаад тэр нь илэрэхлээр МАРТЧИХАЖ гэж хуцдаг энэ ХУЛГАЙЧ шopoнд байх ёстой...............
Зочин · 2015/10/07
Энэ новшийг АТГ-нь барьж шоронд хатаагаач. Монголыг усгах ажилд гол гар бие оролцож яваа харь элгийн хар санаат мангас шүү.
Зочин · 2015/10/07
Сэлэнгийн тэнэгүүд Баярцогтод хууртагдаж ханахгүй юмаа ... Хэлэх ч муу үг олдохгүй юм,
BATAAHUU · 2015/10/06
martsan n 1000000$ ,MARTAAGUI BAAGAA N HED BE? HAANAAS OLOB,HEN UGUB....
Зочин · 2015/10/06
МАН АРД ТҮМНИЙ АМЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД, ЖААХАН ХҮҮХДҮҮДИЙГ ЦАЛИН ХӨЛСГҮЙ ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛУУЛААД, АРД ИРГЭДИЙГ ХҮЧЭЭР ЦЭРЭГТ ТАТАЖ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭЭД, ОРОСЫН ТУСЛАМЖИЙГ АВААД , 1 ХҮНД ОНОГДОХ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН АЛТ, МӨНГӨ БАЙГАЛИЙН БАЯЛАГ, МАЛ СҮРЭГ ГЭХ МЭТ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛМЖУУДАА АШИГЛААД ЯМАР Ч ЧӨДӨР ТУШАА БАЙХГҮЙ 90-ЭЭД ЖИЛ ДАНГААРАА ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙХДАА МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖЛӨӨРӨӨ АЗИД БАЙТУГАА ДЭЛХИЙД ТЭГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛМЖ БАЙСАН. ХАРИН ЭСЭРГЭЭРЭЭ АМЖИРГААНЫ МАЛ ХӨРӨНГӨӨ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОСЫН УГЖНААС ГЭНЭТ САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ТУРЖ ҮХЭХ ШАХСАН ШҮҮ ДЭЭ. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ АРДИРГЭД АРДЧИЛЛЫН БУЯНГААР АВРАГДСАН ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛСАН НАМ ЗАСГИЙН ЭРХ БАРИХ СҮҮЛИЙН 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛД АРД ИРГЭДИЙН ДУНД АН-ЫН НЭР ХҮНД НЬ ӨСӨХӨӨС АЙСАН МАН-ЫН ӨЧНӨӨН СААД ТЭЭГ ЧӨДӨР ТУШААГ ДАВЖ МАН-ЫН 90-ЭЭД ЖИЛД
яана даа байж · 2015/10/06
миний монголын ард түмэн цаашид үр хүүхдүүд үр хүүхдүүдийн үрийн үрүүд яаж амьдрана даа ... үүнд л санаа зовж байна даа
Зочин · 2015/10/06
china mongol hemeen 1say dollaraa martsan bayrtsogt ogtsor ichij amidar
Naiz · 2015/10/06
tsy hua elbegdrj sya bayrtsogt 2 adilhan 2hujaa
Naiz · 2015/10/06
Tsy Hua elbegdorjtoi adilhan hujaa sanaatai novsh gej bodoj bna
Naiz · 2015/10/06
Ene Bayartsogt hulgaichtai Denjiin myangii zah deer tsug 1989ond condom taraaj yavlaa ug n dajgui zaluu bsan um AN orood evdersen bas bayajsan daa Odoo bol ene hulgaichiig shorond n bushuuhan suulgah heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!
boroo · 2015/10/06
za daa UIH-n biye daagch gegchid eh oronchid mun uu Bayartsogtiig urvagch hemeen soliorogch chi eh orniihoo tuluu yuu buteesen amitan be hamriindoor hundlun gegcheer balairah yumaa olj balair naad selenge nutgii huu chini ta nar shig balairagchid bish
Зочин · 2015/10/06
bayartsogt bol urvagch mongol ulsiig zoriud oriin daramtand oruulah gej ulairan zutgegch hulgaich luivarchin mon tsag ergesen uyed hamgiin turuund barivlan eh ornoosoo urvasan yal tulgah gemt etgeed mon
Зочин · 2015/10/06
Bayartsogtoo ogtsor, tsaichihsan luivarchin
Зочин · 2015/10/06
Төрд хэрэгтэй зайран - Баярцогт. Би хувьдаа Баярцогтод итгэдэг, ийм л ухаантай эрчүүд төрийн ажлыг хийх нь Монголд өлзийтэй.
he yan aa · 2015/10/06
unen tsaichihsan gar shuu ene Bayartsogt.
Зочин · 2015/10/06
shiren nuurelchixsen luivarchin da yuch gej xudlaa yariaas siixgui xullgaich zaigaa tavij ugvul taarna
зочин · 2015/10/06
өөрөө бас худалч
Зочин · 2015/10/06
энэ хүнийг амны салиа арилаагүй байхад ард түмэн итгэсэн харин хариуг нь өөрийн өчүүхэн шуналын туламаа ард түмний хөрөнгөөр дүүргэж байна. Цааш нь төрийн албанд бүү ойртуул
Зочин · 2015/10/06
Баярцогтыг огцруулахыг дэмжиж байна. Ард түмнээ хуурч доромжилж байгаа хүн чинь энэ нөхөр биз дээ? Швейцарийн банкин дахь дансаа мартана, Оюу толгойн гэрээ гэдэг асуудлаас болж ард түмнээ өрөнд оруулсан. Тэгээд энэ суудалдаа үлдэх гэж үхэн хатан тэмүүлнэ. Ичихэд яадаг байнаа??
Зочин · 2015/10/06
ene hunii mongolchuudad hiisen nugel ni uuriig ni hezee negen tsagt ballana daa. daraa daraagiin ur huuhed ni ch hetsuu baidald orno doo