Үндэсний их баяр наадам тохиож буй энэ өдрүүдэд буюу долдугаар сарын 11, 12-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас албан ёсоор мэдээлж байна.

Амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг нь ийнхүү биелэл болж байгаа юм.

Түүнчлэн дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолооч нарыг анхаарал болгоомж, өндөр соёлтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Та бүхэн сайхан наадаарай...
Мэдээллийн №1 хөтөч www.DORGIO.mn сайт